Далянь хот 1 сая 680 мянган хүний сорьцод шинжилгээ хийжээ
2020-07-29 15:40:18 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Даляны энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ /сурвалжлагч Гүө Шян, Цүй Шыхао/ Далянь хотод 26-ны өдрөөс эхлэн иргэдэд бөөм хүчлийн шинжилгээ хийж, 26-ны өдрийн 24 цагийг хүртэл нийт 1 сая 680 мянга гаруй хүний сорьцод шинжилгээ хийжээ. Үүнд 26-ны өдөр гэхэд 1 сая 254 мянган хүний сорьцод шинжилгээ хийсэн байна. Энэ сарын 22-нд Далянь хотод шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш, Далянь хотоос ихэвчлэн Далянь Вань бүс, Гүн Рэнь Цүнь бүс, Метроны III зам дагуух бүсийн тойронд, гуравдугаар зэрэглэлийн эмнэлгүүдийг зохион байгуулж гудамж хороолол, аж ахуйн нэгжүүд, албан байгууллагуудад хүрч бөөм хүчлийн шинжилгээнд хамруулж, нийт 6145 эмнэлгийн ажилтныг томилон 1928 шинжилгээний сорьц авах цэгийг байршуулжээ. Мөн 26-ны өдөр Далянь хот бүх талын шинжилгээг эхлүүлж, өдөрт 3300 гаруй эмнэлгийн ажилтныг хотын таван дүүрэг, Жинь Пү шинэ дүүрэгт ажиллуулан, шинжилгээний сорьц авах ажлыг газар дээр нь өрнүүлж эхэлжээ.

Эх сурвалжаас үзвэл, Далянь хот халдвар авсан өвчтөнийг эмчлэх ажлыг бүх хүчээр эрчимжүүлж, өнөөгийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтөнд зориулан 409 ор тохируулснаас 72-ыг нь ашиглаад байгаа аж. Үүний зэрэгцээ, Ляонин мужийн нийтийн яаралтай тусламжийн Далянь хот дахь төвийг бүхэлд нь чөлөөлөн гаргах ажил эхэлж, өвчтөн бүхий бүс, өвчтөний өрөө зэргийг чөлөөлөн, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтөн, симптомат халдвар авсан өвчтөнийг эмчлэхэд зориулсан бөгөөд эл төвд нийт 520 өвчтөний ор тохируулжээ. Мөн Далянь хотоос яаралтай үед ашиглах 860 орыг бэлдэх ажлыг дуусгасан байна.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011100001126299992