Нэхмэлчин охидын жаргалтай амьдрал
2020-07-27 10:57:01 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Би даавуу нэхэж байна, Амьдрал сайхан байна”... Зуны дэлгэр цагт ардын дуу, даавуу нэхэх “Жир жир” чимээ хошин сонстоно. Гуанши мужийн Байсэ хотын Дэбао шяний Зүрун суурингийн Сь-Инь тосгоны Ижан гацааны 37 нэхмэлчин охид жаргалтай амьдралын хөг аялгууг эгшиглүүлж байна.

Нэхмэлчин Ма Ляншүө, Даавуу хувцас ахиад моод болж байна гэлээ. Ижангийн даавуу Дэбаод ихээхэн алдартай. Даавуугаа нэхэх, будах гээд бүх үе шатаа гацаандаа хийх бөгөөд даавуугаа нутгийн чулуу, ургамал зэрэг байгалийн будгаар өнгөлнө. Тосгоны ардууд ч даавуу бүтээгдэхүүнд дуртай байж, хувцас засал, толгойн гоёл, ор дэрний хэрэгслээ ч даавуугаар хийнэ. Даавуу нэхэх мэргэжил гацаанд их өргөн уламжлагдаж, бүх гацаа 55 айл 237 хүнтэй бөгөөд одоо 36 даавуу нэхэх машин, 37 нэхмэлчинтэй. Гацаанд ядуу амьдралтай 12 айл бүртгүүлж байснаас 10 нь даавуу нэхэх аргаар ядуурлаас гарчээ.

“Өргөө гэр маань илүү гэгээтэй болж, сэтгэл санаа ч өөдрөг боллоо” хэмээн Ма Ляншүө хэллээ. Хөдөө орон нутгийн шугам сүлжээг өөрчлөх төслөөр тосгоны цахилгаан шугамыг өөрчлөн сайжруулж, цахилгаан хангамжийг баталгаажуулжээ.

Уул нь гэрэлтүүлэг муу учраас нүд хорсгодог байв. Одоо өргөө гэр маань илүү гэгээтэй, даавуу нэхэх ажил ч ахицтай болж, гурван хоногт нэг хувцасны, 15 хоногт нэг орны даавуу нэхэж байна хэмээн нэхмэлчид баяртай ярьцгаажбайна.

Сүүлийн жилүүдэд тэд зоригтой шинэчлэл хийж, даавуугаар аялал жуулчлалд зориулсан бүтээгдэхүүн хийж, олны таашаалд хүрч байна. 2020 оны 5-р сард гараар нэхсэн даавуу нь Дэбао шяний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126289594