Хятадын баруун хойд булан: Бурхны суудал хэмээх тосгон
2020-07-27 11:00:43 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 5-ны өдөр Ава шяний Чали сумын Шэньзүө тосгон \Гэрэл зургийг синьхуа агентлагийн сурвалжлагч Чэнь Тяньхү, Чэнь Ше\

Синьхуа агентлагийн энэ сарын 23-ны цахилгаан мэдээ

Хятадын Баруун хойд булан: Бурхны суудал хэмээх тосгон

Синьхуа агентлагийн сурвалжлагч Чэнь Тяньхү, Чэнь Ше Чэндү хотын долдугаар сар халуун гэж жигтэй. Гэтэл мянган газрын зайтай Сычуань, Гансү, Хөхнуур гурван мужийн уулзварын Хятадын баруун хойд булан, Сычуань, Төвдийн өндөрлөгийн Аба шяний Чали сумын Шэньзүө тосгон харин өнгө үзэмж сайхан. Хэдэн зуун жилийн түүхтэй Төвд маягийн байшингаас утаа суунаглан, цаст уул, ногоон тал, хөвөн цагаан үүл өнгө хоршиж, эргэн тойрны уулсыг урсгал тунгалаг гол горхи эмжин, сарлаг, буга хоёр “хөөцөлдөн” тоглож харагдана.

Шэньзүө тосгоны нэр нь Андуу нутгийн төвд хэлнээ “Бурхад амьдардаг нутаг” гэдэг утгатай аж. Тосгон далайн түвшнөөс дээш 2900 метрийн өндөрт оршиж, жилийн дундаж дулаан 5 градус байж, хойгуур нь өндөрлөгийн хээр тал, голын цаад эргээс нь зах хязгааргүй ой мод үргэлжилн, олны хөл хөдөлгөөнөөс хол, үндэстний цөөнхийн аядуу тайван амьдрал, үзэсгэлэнт уул ус уялдан нийлжээ. Эсгий малгай, өдөн хувцас өмссөн Төвд хөтөч: “Тухайн жилд цаст уул, хээр талыг туулан, Японы эсрэг байлдахаар хойд нутгийг зорин явсан чөлөөлөх арми тосгонд ирж арваад хоног амран, шархтай хүмүүсээ эдгээж, цэргийн хүнс цуглуулж байсан” хэмээн тосгоныхоо тухай хуучиллаа.

Шэньзүө тосгонд анх очиход бороо орж байсан бөгөөд амгалан тайван, цэмцгэр гэх үгс л сэтгэлд буулаа. Агаарыг нь ч сайхан угаачихсан юм шиг уушги цээжийг нэвт сэнгэнэнэ. Ойн захад цэцэгт дэнжид Төвд маягийн шар байшингууд. Лачингийн хаалгыг хөнгөхөн тогшлоо. 48 тай Лачин бидэнд байшингаа танилцуулав. Тэрээр 2017 онд 367 сарлагаа худалдан 2 сая юаний ашиг олж, хагас мөнгөөр нь томоохон байшин барьж буудал ажиллуулжээ. Хоёр дахь жилд буудлын орлого 150 мянгыг давж, нутгийнхаа онц бүтээгдэхүүнийг жуулчдад худалдан 70 мянган юань олж, ам бүл дөрвүүлээ жилд 220 мянган юаний орлоготой болов. Түүнээс үлгэр шинээ авч 10 гаруй малчин айл үхрээ худалдан буудал ажиллуулж, бэлчээр нутаг хүрэлцэхгүй байгаа асуудлыг шийдэж, байгаль экологио сэргээжээ.

Шэньзүө тосгон байрлах Сычуань мужийн Аба Төвд болн Чян үндэстний өөртөө засах жөү нь сүүлийн жилүүдэд аялал жуучлалыг эрчтэй хөгжүүлж, Шэньзүө тосгон ч засгийн газрын дэмжлэгийг олжээ. Тосгонд зам тавигдаж, цахилгаан сүлжээ нэвтэрч, машины зогсоолтой болов. 57 айлтай энэ Төвд тосгон экологийн аялал жуулчлалын хоршоолол, сарлагийн ферм зэрэг нийтийн аж ахуй эрхлэн, тосгоны ардын ажлын хуваарь тодорхой болж, тосгоны тарьж ургуулах, тэжээж арчлах салбар ч аялал жуучлал хөгжихийг дагалдан ашиг орлого нь нэмэгдэж, шинэ эрин үеийн малчид болж, ядуурлаас гарч чинээлэг амьдралд хүрэх харалтаа биелүүлж чаджээ. 2014 оноо хойш тосгон нь нийт 420 мянган жуулчид хүлээн авч, аялал жуулчлалын нийт орлого 200 саяд юаньд хүрчээ. Өнгөрсөн жилд тосгоны ардын дундаж орлого 16120 юань болж, Шэньзүө тосгон экологийн соёлын үлгэр шинээ тосгон боллоо.

Тосгоны гүүрээр гарахад Ака голын салбар болох Рэчү гол ой, талын дундуур урсаж харагдана. Хамгаалалтын хашааны цаана билчих бугууд холын зочдыг харж буй мэт байн байн толгойгоо өргөн зогсоно.

Аба шяний ухуулах газрын дарга Гао Гуанпин бугын сүргийг хараад баярлан: Хар даа, бараг 15 буга байна. Сычуань, Төвдийн өндөрлөг нь манай улсын зэрлэг буга нутагладаг газруудын нэг, Шэньзүө тосгон болон Хатан гол, Хөх мөрний дээд урсгалын экологи орчин сайжирч, буга нь олшрон, энд олноор нутаглах болсон гэжээ.

Онгон дархан уул усалт мөнгөн уулнаас үнэтэй гэдгийг манай Аба нутаг гэрчлээд байна даа хэмээн тэрээр бахдан өгүүлнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126289220