Луут завины баярын үеэр нийт 78.786 сая зорчигч тээвэрлэв
2020-06-30 15:38:46 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жүншинь агентлагийн мэдээ: энэ сарын 27-ны өдөр Хятадын Тээврийн яамнаас мэдээлснээр, энэ оны билгийн улирлын 5-н сарын шинийн таван буюу Луут завины баярын үеэр бүх улсын хэмжээнд тээврийн салбар ерөнхийдөө тогтвортой, дэг журамтай, замын сүлжээ ч ерөнхийдөө тогтвортой байлаа. 6-р сарын 25-27-ны өдрүүдэд, үндэсний төмөр зам, авто зам, усан зам, иргэний агаарын тээвэр давхацсан тоогоор нийт 78.786 сая зорчигч тээвэрлэсэн төлөвтэй байгаа бөгөөд хурдны авто замаар нийт 92.689 саяд машин унаа аялах төлөвтэй байна.

Луут завины баярын үеэр, үндэсний хэмжээнд төмөр замаар давхацсан тоогоор нийт 17.764 сая зорчигч тээвэрлэсэн бол авто замаар давхацсан тоогоор нийт 56.73 сая зорчигч, усан замаар давхацсан тоогоор нийт 1.612 сая зорчигч, иргэний агаарын тээврээр давхацсан тоогоор нийт 2.68 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд зорчигчдын дундаж ачаалал 69 хувьтай байна. Харин шуудангийн салбар 599 сая илгээмж хүлээн авснаас буухиа шуудан 670 сая илгээмж илгээж байна.

Тээврийн яам илэрхийлэхдээ, Луут завины баярын үеэр, үндэсний хэмжээнд хурдны авто зам, мужийн хэмжээний хурдны авто зам, томоохон хотуудын эргэн тойрны авто замын төлбөр хураамжийн цэгүүд хэвийн ажиллаж, үндэсний хэмжээний авто замын сүлжээ ерөнхийдөө тогтвортой байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126170908