Галт тэрэгний цахим тасалбар хэрэглэх болжээ
2020-06-22 09:18:22 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сурвалжлагч Хятадын үндэсний төмөр замын компаниас ойлгож мэдээлснээр, 20-ны өглөө энгийн хурдтай галт тэрэгний цахим тасалбарын системийг ашиглалтад оруулснаар Бээжин Гуанжөү, Бээжин Шанхай чиглэлийн энгийн хурдтай галт тэрэгний гол шугам болон тээвэрлэлтийн ачаалал ихтэй бүх шугамуудын 1300 гаруй өртөөнд цахим тасалбар хэрэглэх болжээ. Энэхүү арга хэмжээг цаашид дэлгэрүүлж, галт тэрэгний 2400 өртөө буюу галт тэргээр зорчих 95-аас дээших хувийн хүмүүсийг хамруулах болно.

Галт тэрэгний цахим тасалбарыг 2018 оны 11-р сард Хайнанийн хурдны галт тэргэнд эхэлж хэрэгжүүлсэн бол 2019 оны сүүлчээс Бүх Хятадын хурдны галт тэргэнд дэлгэрүүлж, 2020 оны 4-р сарын 29-нд хурдны галт тэрэгний бүх шугам болон хот хоорондын галт тэргэнд 100 хувиар ашиглах болжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126143722