Бээжин хот 356 мянган хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийв
2020-06-19 10:16:24 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 13-17-ны өдрүүдэд Бээжин хот 356 мянган хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийсэн тухай 17-нд болсон Бээжин хотын захиргааны хэвлэлийн бага хурлаас мэдэгджээ. Бээжингийн халдварт өвчин судлалын газрын орлогч дарга Пан Шинхүө хэлэхдээ, энэ удаагийн вирусийн халдварын тархалтыг эрт илрүүлсэн гэжээ.

Энэ сарын 17-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Бээжин хотын Халдварт өвчин судлалын газрын орлогч дарга Пан Шинхүө: 6-р сарын 16-ны 0-24 цагийн байдлаар, Бээжин хотод 31 хүн Ковид-19-ийн халдвар авснаар оношлогдсон бөгөөд бүгд Шинь Фа Ди захтай холбоотой хүмүүс юм гэжээ. "Өнөөгийн халдварт өвчин судлал, лабораторийн шинжилгээний дүн болон орчин, түүнтэй холбоотой хүний тухай хянан судалгааны үр дүнгээс харахад Бээжин хотын өнөөгийн тахлын тархалтын байдал гол нь Шинь Фа Ди захад төвлөрч байна. 17-ныг хүртэл 137 тохиолдол халдвар авснаар бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь тус захын ажилтан, бараа худалдан авагчидтай шууд юм уу эсвэл дамаар харилцсан хүмүүс юм. Гол нь Шинь Фа Ди захын байрладаг Фэн Тай дүүргийн Хуа Шян хэмээх газарт төвлөрч байна. Халдвар авсан ихэнх тохиолдол болон орчны дээжийн шинжилгээний дүн нь эерэг гарсан газрууд гол нь ерөнхий худалдааны төвд байжээ. Анхны судалгааны дүнгээс харахад энэ удаагийн тахлын тархалт гол нь хүн хоорондын халдвар болон бодисын орчны бохирдлоос үүссэн юм. Одоогийн байдлаар 95 хувийн өвчтөний өвчний шинж тэмдэг хөнгөвтөр байна."

Пан Шинхүө хэлэхдээ, анхны тохиолдлууд Шинь Фа Ди захтай халдварт өвчин судлалын талын холбоотой дээрээ халдвар авсан цагийн хуваарилалтыг судалсны дүнд тахлын тархалтыг эхний үед нь илрүүлснийг тодрууллаа гэжээ. "Одоогийн байдлаар Бээжин хотод халдвар авсан хүний тоо мөн нэмэгдэж байна. Энэ зах нь Бээжин хотын хамгийн том хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг учраас логистикийн хэмжээ их, хүн олонтой юм. Иймийн учир тархалтын эрсдэл их, тогтоон барихад хүндрэлтэй, тодорхой хугацаанд халдвар авсан хүний тоо цаашид нэмэгдэх магадлалтай."

Халдварын эх үүсвэрийг хурдан хянаж, халдварын гинжин хэлхээг таслах зорилгоор Бээжин хотод шинэ коронавирусийн нуклейн хүчлийн шинжилгээг зохион байгуулж байна. Энэ хэвлэлийн бага хурлын үеэр шинэ коронарирусийн уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлж хянах Бээжингийн ажлын удирдах хэсгийн хяналт шалгалт хорио цээрийн ажлын хэсгийн орлогч дарга Жан Чян ингэж танилцуулсан юм: "6-р сарын 13-ны өдрөөс эхлэн тахал үүссэн Шинь Фа Ди захад ажилласан хүмүүс, эргэн тойрны хорооллын оршин суугчид, их өгөгдлийг ашиглан илрүүлсэн тахалтай холбоотой зах зээлийн ажилтан, хорооллыг хамруулан “Хаалгыг нь тогших” үйл ажиллагаанд халдвар авсан хүмүүстэй ойр харилцсанаа өөрөө мэдүүлсэн хүмүүс, нийт хотын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний захын ажилтан зэрэг нийт 356 мянган хүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулж байна. Холбоотой гол гол салбар, ажил төрөл болон эрсдэлтэй бүсийн хүмүүсийг ч нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулав."

Тэрээр хэлэхдээ: Бээжин хот "шинжилгээ хийх ёстой хүмүүсийг бүгдийг нь шинжилгээнд хамруулах" зарчмын дагуу, 6 ангиллын ажилтнуудад төвлөрсөн нэгдсэн шинжилгээ хийнэ гэжээ.“Шинь Фа Ди зэрэг энэ удаагийн тахалтай холбоотой зах, холбогдсон хорооллын ажилтан, Бээжин хотын өндөр дунд зэрэглэлийн эрсдэлтэй бүсийн байнгын оршин суугчид, хотын эмчилгээ эрүүл мэндийн байгууллагын ажилтан, олон нийтийн салбарын үйлчилгээний ажилтан, сургуульдаа очсон хүүхдүүд болон багш ажилтнууд, голомт бүсийн хорооллын тэргүүн фронтын ажилтан зэрэг 6 төрлийн хүмүүсийг, бид шинжилгээ хийх ёстой хүмүүсийг шинжилгээнд хамруулах зарчмын дагуу нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулна. Тухайн газрын захиргаанаас тус бүсэд нь нэгдэлтэй зохион байгуулж, шинжилгээ хийх болно. Тахлын тархалтын байдлын дагуу шинжилгээнд хамруулах хүмүүсийн талаар цаг тухайд нь тохируулалт хийх бөгөөд шинжилгээний дүн нь сөрөг гарсан бол хорооллын ажилтан шинжилгээ өгсөн хүнд мэдэгдэж, хэрэв эерэг дүнтэй тохиолдолд тухайн газрын халдварт өвчин судлалын байгууллага шилжүүлэн аваачиж эмчлүүлэх болно. ”Өөрөө шинжилгээ өгөх хүсэлттэй хүмүүс урьдаар захиалгаа өгч, зориулалттай шинжилгээний байгууллагад очиж шинжилгээ өгөх юм уу эсвэл хороололдоо захиалгаа өгч бүртгүүлж болно гэж Жан Чян хэллээ. "Бээжин хот саяхан шинжилгээний байгууллагуудыг мэдэгдсэн юм. Хүмүүс халуурсан өвчтөний клиникт өөрсдөө очиж нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэхээс зайлсхийж, аль болох олноороо цуглахгүйг хичээж, бие биенээсээ халдварлахаас сэргийлэх хэрэгтэй. Халуурсан, ханиалгах, хоолой өвдөх зэрэг амьсгалын системийн шинж тэмдэг илэрвэл юунаас өмнө халуурсан өвчтөний клиниктэй эмнэлэгт хандан шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Одоогийн байдлаар, Бээжин хотод өдөрт 400 мянга гаруй хүнээс дээж авч байгаа бөгөөд ойрын хэдэн өдөр илүү олон хүнийг хамруулах болно.”

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126133676