Хятадын боловсролын салбарын санхүүжилт анх удаа 5 их наяд юанийг давжээ
2020-06-15 09:38:47 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 13-нд Хятадын Боловсролын яамны нийтэлсэн 2019 оны үндэсний боловсролын төсвийг хэрэгжүүлж гүйцэтгэсэн тухай статистик тоо баримтаас харахад, 2019 онд Хятадын боловсролын салбар дахь санхүүжилт 5 их наяд, 17 тэрбум 500 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.74 хувиар нэмэгджээ. Энэ нь мөн ч Хятад улсын боловсролын салбар дахь санхүүжилт анх удаа 5 их наяд юанийг давсан үзүүлэлт юм.

Тоо баримтаас үзэхэд, 2019 оны Хятадын сурах наснаас өмнөх боловсрол, заавал сурах насны боловсрол, ахлах сургуулийн боловсрол, их дээд сургуулийн боловсрол дахь төсөв тусбүр 409.9 тэрбум юань, 2.278 их наяд юань, 773 тэрбум юань, 1346.4 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оныхоос тусбүр 11.63, 9.12, 7.53, 11.99 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн 2019 оны Хятадын цэцэрлэг, бага сургууль, анх дунд, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн дунд сургууль, их дээд сургуулийн төсвийн зарцуулалт өнгөрсөн оноос бүгд нэмэгдсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126114671