Хятадын гадаад хөрөнгө оруулалт адилхан үеэс 0.7 хувиар өсчээ
2020-06-04 09:39:28 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын гадаад хөрөнгө оруулалт адилхан үеэс 0.7 хувиар өссөн байна.

Худалдааны Яамнаас мэдээлснээр 2020 оны 01-ээс 04-р сар хүртэл Хятадын эх газрын хөрөнгө оруулагчид дэлхийн 155 улс орон ба бүс нутгийн хэмжээнд хилийн цанад дахь 3084 аж ахуйн нэгжид санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт хийж, нийт 235.08 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар өсчээ.

Гадаадад авсан төслийн хэлэлцээрийн өртөг 458.54 тэрбум юаньд хүрсэн нь мөн үеэс 2.1 хувиар өссөн байна хэмээн тооцоолжээ. Үүнээс гадна гадаадад явуулсан хөдөлмөрийн үйлчилгээний зориулалттай 82 мянган хүнд хүрсэн бол 04-р сарын сүүлээр гадаадад буй олон төрлийн хөдөлмөрийн үйлчилгээний 787 мянган хүнд хүрсэн хэмээн мэдээлсэн байна. Худалдааны яамны албаныхан: 01-ээс 04-р сар хүртэл Хятадын гадаад хөрөнгө оруулалтын гол чухал бүхий онцлог шинжийг доорх дөрвөн талаар хамруулан мэдээлжээ.

Нэг. “Нэг бүс-Нэг зам”-ын хөрөнгө оруулалт хэвийн байдалд нэмэгдэж байна.

Хоёр. Гадаад хөрөнгө оруулалтын бүтцийн талд олон төрөлжүүлж байна.

Гурав. Шинээр гарын үсэг зурсан гадаадын томоохон төслүүд олон байна.

Дөрөв. Гэрээ хэлэлцээрийн хүрээнд зарим төслийн ажил сайнаар хөгжих чиг хандлага гарч байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126072090