Үхань хот “хэвдээ орж эхэлжээ”
2020-04-15 11:28:52 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Дөрөвдүгээр сарын наймнаас Үхань хотын хөл хориог цуцалснаас хойш зам тээвэр сэргэж, улмаар эдийн засаг, нийгмийн ажиллагаа “уг хэвдээ орсон” гэж хэлж болно. Үхань хотын хувьд хүнсний үйлдвэрлэлийн чухал “бааз” гэгддэг бол одоо хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл хир зэрэг сэргэсэн бол?

Үхань хотын “Чаожян” ресторан ажилтнуудаа нуклейн хүчлийн шинжилгээнд тогтмол хамруулж байна. Тус ресторан цар тахлын хамгийн хүнд үед ч үйл ажиллагаагаа зогсоогоогүй, харин өдөр болгон түр эмнэлгийн эмчилгээний ажилтнууд, хорооллын олон ажилтнуудад хоол унд хүргэж ажилласан юм. Рестораны ажилтан Ү Мэн, “Би ажилдаа эргэж ирснээс одоо болтол ер нь нуклейн хүчлийн шинжилгээг тогтмол өгч байна. Ердөө 15 хоногт нэг удаа өгч, одоо болтол хоёр удаа өгөөд байна” гэжээ.

Одоо тус рестораны интернетийн захиалга өдөр ирэх тусам нэмэгдсэн боловч хүргэлтийн ажилтнууд рестораны гадна биеийн дулаанаа хэмжүүлж, гараа ариутгасны дараа тусгай цонхоор захиалгын хоол ундыг авч, рестораны ажилтнуудтай ойрын хавьталгүй байхыг баталж байна. Рестораны менежер Цүй Ибин, “Хүргэлт үйлчилгээнд бүгд тусгай зориулалтын дулааныг хадгалах, тусгаарлах хайрцаг ашиглаж байгаа бөгөөд бүгдийг ариутган, халдваргүйжүүлж байна. Бид хоол ундаа бэлдэх, хийх, хүргэх зэрэг дамжлагын явцад бүрэн “тусгаарласан” байхыг баталж байна” гэжээ.

Өдгөө Үхань хотын хоол ундны салбар хэвийн үйл ажиллагаагаа алгуур сэргээж байгаа бол тус хотод нийт 50 мянган гуанз рестораны 10 мянга нь хүргэлт үйлчилгээ хийж байна. Үүнд чиглүүлэн хотын Гуанз рестораны холбоо “Хоол ундны салбарын халдварт өвчнөөс сэргийлэх ажлын дүрэм” боловсруулж, үйлчлэгч, үйлчлүүлэгч аль алиных нь эрх ашгийг батлахын төлөө ажиллаж байна.

Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сэргээсний дараа өдөр болгон ажилтнуудынхаа эрүүл мэндийг шалгаж, баталгаажуулахын зэрэгцээ, үйлдвэрлэл, үйлчилгээний явцдаа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ч тэргүүлэх байранд тавьж, хамгийн чанга стандартын дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Тухайлбал: өнгөрсөнд 84 цаг тутамд нэг удаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг байсан бол одоо 24 цаг тутамд хийх болж, савлах дамжлагаас бусад үйлдвэрлэлийн цехэд байнга агаар нэвтрүүлж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125857275