Хятад улсад шинэ коронавирусийн халдвар авсан 31 тохиолдол нэмж бүртгэгдэв
2020-03-31 09:06:01 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээллээр, 3-р сарын 29-ний 0-24 цагийн хооронд Хятад улсад шинэ коронавирусийн халдвар авсан 31 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 30 нь гадаадаас ирэлттэй, 1 нь дотооддоо халдвар авчээ. Мөн 4 хүн нас барсан ба халдвар авсан болзошгүй 17 сэжигтэй тохиолдол бүгд гадаадаас ирэлттэй. Одоогийн байдлаар, хилийн чанадаас орж ирсэн шинэ коронавирусийн халдвар авсан нийт 723 тохиолдол бүртгэгджээ.

3-р сарын 29-ний өдрийн 24:00 цагийн байдлаар, Хятад улсад нийт 81470 тохиолдол халдвар авсан бөгөөд 168 халдвар авсан болзошгүй тохиолдол байгаа юм. Нийт 75770 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол 3304 хүн нас барж, өвчтөнтэй ойр харилцсан нийт 19235 хүнийг эмнэлгийн ажиглалтад хамруулаад байгаа юм.

Хонконг, Макао, Тайваньд нийт 977 тохиолдол халдвар авснаар бүртгэгдсэн ба үүнээс Хонконгт 641 тохиолдол (118 нь эдгэрч эмнэлгээс гарч, 4 хүн нас барсан), Макаод 38 тохиолдол (10 нь эдгэж эмнэлгээс гарсан), Тайваньд 298 тохиолдол ( 39 нь эдгэж эмнэлгээс гарч, 3 хүн нас барсан) байжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125791541