Хятадын аж ахуйн нэгжийн 90 хувь нь ажлаа сэргээгээд байна
2020-03-19 09:19:51 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

17-нд болсон хэвлэлийн бага хуралд, Хятадын хөгжил шинэчлэлийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Мэн Вэй хэлэхдээ, 3-р сараас нааш, Хүбэй мужийн Үхань хотыг багтаасан олон нутгийн хүнсний бүтээгдүүний үнэ ханш тогтвортой байж, гахайн мах, хүнсний ногооны үнэ зохих хэмжээгээр буурсан байна. Өдгөө Хүбэй мужаас гаднах нутгуудын аж ахуйн нэгжийн 90 хувь нь ажлаа сэргээгээд байна.

Тэрээр хэлэхдээ, Хятадын жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж ахуйн нэгжүүд ажлаа шуурхай сэргээж, Хүбэй зэрэг онцгой мужуудаас бусад муж хотын 90 хувь нь ажлаа сэргээсэн байна. Жэжян, Жянсу, Шанхай, Шаньдун, Гуанши, Чунчин нутгууд 100 хувьд ойртжээ. Цахилгаан сүлжээний хяналтын байдлаас үзвэл өнгөт металлын салбарын цахилгаан зарцуулалтын хэмжээ өнгөрсөн жилийн хэвийн түвшинд хүрч, эм бэлдмэл, химийн үйлдвэрлэл, цахим электроны салбар дахь цахилгаан зарцуулах хэмжээ өнгөрсөн жилийн 90 гаруй хувьд хүрсэн бол ган болд, механик, нэхмэлийн үйлдвэрлэлийн цахилгаан зарцуулах хэмжээ өнгөрсөн жилийн 80 гаруй хувьд хүрчээ. Төмөр замын ачаа тээврийн хэмжээ хэвийн түвшинд хүрч, иргэний агаарын тээвэр, боомт, усан тээвэрлэлт нь хэвээр ажиллаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125729454