Чүнчин хотын нисэх онгоцны буудал анх удаа бусад муж хотын ажилчдыг тусгай онгоцоор үйлчиллээ
2020-02-25 10:21:33 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 23-ны өдөр Чүнчин хотын Жянбэй олон улсын нисэх онгоцны буудлын T3A терминалд ажил, үйлдвэрлэлээ сэргээхэд зориулалттай тусгай онгоцны үйлчилгээг баталгаажуулах ногоон гарц дээр Сычуань мужийн Юечы шяниас ажлын байрандаа буцаж буй хоёр зоригч Чүнчин хотын нисэх онгоцны буудлын үйлчилгээг сайшааж, талархал дэвшүүлж байна.

Мөн өдөр Сычуань мужийн Юечы шяний 145 ажилчныг ачсан MU2396 нисэх онгоц Чүнчин хотын Жянбэй олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрлөө. Энэ нь Чүнчин хотын нисэх онгоцны буудал анх удаа бусад муж хотын ажилчдыг тусгай онгоцоор үйлчилж байна. Ойлгосноор уг нислэгийг Юечышяний захиргаа болон Нинбүө хотын цахилгаан дамжуулах ХХК хамтран зохион байгуулж, тусгай машин, тусгай онгоцоор 145 ажилчнаа Нинбүө хотод тосож авч байгаа аж.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125622384