Үханий Лэй Шэньшань эмнэлгийг хүлээлгэн өгч байна
2020-02-08 14:38:43 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Арван хэдэн хоног хатуужилтай тэмцсэний дүнгээр, 2-р сарын 6-ны өдөр, Үханий Лэй Шэньшань эмнэлэг холбогдох байгууллагын үнэлгээ шалгалтыг дамжаад, албан ёсоор хүлээлгэн өгч байна.

Лэй Шэньшань эмнэлгийг дайны үеийн эмнэлгийн байдлыг үндэслэж, загварчилж байгуулсан бөгөөд голцуу өвчтөний хэвтэх өрөөний бүс, эмч сувилагчдын хамгаалалтын бүс, эмчлэх бүс гэж хуваажээ. Нийт талбай нь 22 га, барилгын талбай нь 79 мянган хавтгай дөрвөлжин метр юм.

Тус эмнэлгийг бүтээн байгуулах ажил 1-р сарын 27-нд албан ёсоор эхлүүлснээс хойш, холбогдох барилгын байгууллагын арван мянган бүтээн байгуулагчид өдөр шөнөгүй ажиллаж байж дуусгасан ажээ. Лэй Шэньшань эмнэлгийг албан ёсоор ашиглалтад оруулсны дараа, 1600 өвчтөний ор, 2000 гаруй эмч сувилагчдыг багтаан ажиллах боломжтой. Сайн-Өлзий

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125545690