2019 онд Макао 39 сая 400 мянган жуулчин хүлээн авав
2020-01-16 16:33:09 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Макаогийн 1-р сарын 15-ны цахилгаан мэдээ \Сурвалжлагч Хү Яао\ Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн Аялал жуулчлалын газар 15-ны өдрийн оны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Хонконг, Жүхай, Макаогийн том гүүр ашиглалтад орсон зэргээс шалтгаалж, 2019 онд Макао давхардсан тоогоор нийт 39 сая 400 жуулчин хүлээн авсан нь 2018 оныхоос 10.1 хувиар нэмэгдэв гэжээ.

Аялал жуулчлалын газрын хангасан тоо баримтаас үзэхэд, хоног өнжөөгүй жуулчин давхардсан тоогоор 20 сая 700 мянгад хүрсэн нь өнгөрсөн оныхоос 20 хувиар нэмэгдсэн бол, хоёр буюу хоёроос дээш хоног жуулчилсан жуулчид давхардсан тоогоор 18 сая 600 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.8 хувиар нэмэгджээ. Зочид буудалд давхардсан тоогоор 13 сая 900 мянган жуулчин буудаллаж, зочид буудлын өрөөнүүд дунджаар 90 хувь нь захиалгатай байв.

2019 онд Хятадын эх хуурай, Хонконг, Тайвань зэрэг газар Макаогийн аялал жуулчлалын гол эх үүсвэр байж, Хятадын эх газраас нийт 27 сая гаруй жуулчин Макаод жуулчилсан нь өнгөрсөн оныхоос 10.5 хувь өссөн ба үүний 13 сая нь хувиараа жуулчлагч юм. Хонконг болон Тайванийн жуулчдын тоо өнгөрсөн оныхоос тус бүр 16.2 болон 0.2 хувиар өсөв. Олон улсын жуулчдын хувьд БНСУ-аас хамгийн олон жуулчид буюу 740 мянган жуулчин Макаод жуулчилжээ.

Аялал жуулчлалын газрын дарга Вэнь Чихуа 2020 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулав. Үүнд ухаалаг аялал жуулчлал, нэг маршрутаар олон зүйлтэй танилцах зэрэг арга хэмжээ авах, хоол хүнсний цогц үйлчилгээтэй хотхон байгуулах, аялал жуучлалын сурталчлах ажлыг эрчимжүүлэх, чансаатай аялал жуучлалыг бий болгох, үйлчилгээний чансаагаа дээшлүүлэх, Макаогийн аялал жуучлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ зохион байгуулах, их булангийн бүсийн хотуудтай уялдаатай ажиллах зэрэг агуулгатай.

Бэлтгэсэн нь:Б.Сарантуяа

010070230040000000000000011100001125470220