Өвөр Монголын биет бус соёлын өвийн цагаан сарын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо
2020-01-15 16:53:00 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр Монголын 2020 оны биет бус соёлын өвийн жил тутам болдог цагаан сарын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн энэ сарын 14-ний өдөр Хөх хотод нээлтээ хийж, 18-ны өдөр хүртэл үргэлжлэнэ.

Уг үзэсгэлэнд үндэсний хувцас засал, уран зураг, уран бичлэг, гар урлал, хатгамал зэрэг Өвөр монголын 12 аймаг хотуудын 120 гаруй биет бус соёлын өвийн бараа бүтээгдэхүүн дэлгэгдэв. Үүнээс бусад, хошуу шяниас хүрэлцэн ирсэн урлагийн багуудаас уран сайханы тоглолт үзүүлнэ.

Энэхүү арга хэмжээг ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын танхим, Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордон, Биет бус соёлын өвийн төв, аймаг хотуудын соёл, аялал жуулчлалын товчоо хамтран зохион байгуулав.\Зургийг Нью Фэйфэй\

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125465843