Шинин хотод замын нуралтын улмаас амь эрсдсэн хүний тоо 9 болжээ
2020-01-15 16:54:37 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шинингийн энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ /сурвалжлагч Ван Бө/ 1-р сарын 13-ны орой, Шинин хотын Чэнжүн дүүргийн Наньда гудамжны зам нурж, авран туслах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амь эрсдсэн хүний тоо 6 байснаасаа 9 болж, бэртсэн хүмүүсийн тоо 15 байснаа 17 болжээ гэж Шинин хотын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба 14-ний орой мэдэгдэв.

Шинин хотын орлогч дарга Ян Шяоминь хэлэхдээ, ослын дараа Шинин хот эрэн хайх, аврах ажилд бүх хүчээ дайчлан, ойр хавийн барилгуудыг нягт хяналтад авч, аврах ажиллагааны төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, авран туслах ажиллагаанд онцгой байдлын 30 гаруй машин томилж, онцгой байдал, цагдаагийн байгууллагын 1000 гаруй хүн оролцсон байна. Одоогийн байдлаар амь эрсдсэн 9 хүний цогцос олдсон байна.

Үүний зэрэгцээ, муж, хотын эрүүл мэндийн хороо бэртсэн хүмүүс болон тэдний ар гэрийнхний сэтгэлзүйн ажлыг хийхийн тулд Хөхнуур мужийн улаан загалмайн эмнэлэг, Хөхнуур мужийн гуравдугаар ардын эмнэлгээс сэтгэлзүйн тусламж үзүүлэх 7 мэргэжилтнийг томилон ажиллуулжээ.

Одоогийн байдлаар авран туслах ажил үргэлжилж байна.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125465755