Бө-Аогийн Азийн форумын 2020 оны уулзалт 3-р сарын сүүлчээр болно
2020-01-15 16:54:12 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ /сурвалжлагч Вэнь Шинь/ Бө-Аогийн Азийн форумын 2020 оны уулзалт ирэх 3-р сарын 24-27-ны өдрүүдэд Хайнань мужийн Бө-Аод “Дэлхийн өөрчлөлтийг даван туулж, ирээдүйгээр хамтаар цогцлооцгооё” сэдвээр зохион байгуулагдах гэж байна гэж Бө-Аогийн Азийн форумын Нарийн бичгийн дарга нарын газар 14-ний өдөр мэдэгдэв.

Бө-Аогийн Азийн форумын нарийн бичгийн дарга Ли Баодүн тухайн өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр илэрхийлэхдээ, энэ жилийн ээлжит уулзалт нь нээлт, ерөнхий уулзалт, дэд форум, дугуй ширээний уулзалт, тусгай яриа хэлэлцээ зэрэг 50 гаруй арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Уулзалт бүрийн хэлэлцүүлэг нь "Өөрчлөлтөд анализ хийх, өөрчлөлтийг аргацаах" гэсэн үндсэн чиглэлд төвлөрч, хэлэлцүүлгийн сэдвүүдэд "Хөгжлийн том хандаш", "Аж үйлдвэрийн өөрчлөлт", "Инновацийн урьд зах", "Сайн сайхан амьдрал", "Дэлхийн засалт" гэсэн таван үндсэн хэсгийг оролцуулсан болно гэлээ.

Ээлжит хурлаар “Азийн эдийн засгийн хэтийн төлөв ба интеграцийн үйл явцын 2020 оны жилийн тайлан” зэрэг 6 томоохон илтгэлийг танилцуулах болно.

Бө-Аогийн Азийн форум нь соёл дамнасан, салбар дамнасан өндөр түвшний яриа хэлэлцээний платформ бөгөөд анх байгуулагдсан цагаасаа Азид төвлөрч дэлхийд хандаж, дорно өрнийн улс төр, худалдаа, эрдэм шинжилгээний салбарын хоорондох солилцооны гүүр болсон байна. Энэ жилийн чуулга уулзалтад дэлхийн олон орнуудын удирдагч, олон улсын байгууллагын удирдлага, сайд, бизнес эрхлэгчид, эдийн засагчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчидзэрэг 2000 гаруй хүн оролцож, Ази болон дэлхийн хөгжилд төсөв төлөвлөгөө боловсруулах болно.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125465693