Хятадын гадаад худалдаа дахин шинэ амжилт тогтоов
2020-01-15 10:35:09 Эх сурвалж: mongol.cri
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

14-нд Хятадын гаалийн ерөнхий газраас нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтад харуулснаар, 2019 онд Хятадын гадаад худалдааны импорт экспортын ерөнхий хэмжээ 31 триллион 540 тэрбум юаньд хүрч, өнгөрсний мөн үеэс 3.4%-иар нэмэгдэж, бүх жилийн экспорт импорт цөм түүхийн шинэ амжилт тогтоосон байна. Дэлхийн худалдааны өсөлт зогсонги байдалд орсон нөхцөлд, Хятадын гадаад худалдаа дахин шилдэг амжилт олсон нь Хятадын эдийн засгийн уян хатан чанар хийгээд идэвх хүчнийг харуулж, дэлхийн эдийн засгийн уналтын дарамтыг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

2019 онд, ганц талт үзэл болон худалдааны ивээх үзлийн дайралт дор, дэлхийн гадаад худалдаа ерөнхийдөө өөдрөг бус байдалд орсон ч Хятадын гадаад худалдааны экспорт импорт хэмжээний хувьд тогтвортой нэмэгдсэн төдийгүй чанарын тогтвортой дээшлэлтийг биелүүлсэн байна. Импорт экспортын бүтэц үргэлжлэн шилдэгжиж, импорт экспортын олон төрөлжсөн зах зээлийг тэлж өргөжүүлэх ажиллагаа тодорхой үр ашигтай болж, олон улсын зах зээлийн цар хүрээ улам ихсэж, хувийн аж ахуйн нэгж анх удаагаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс даван гарч, Хятадын гадаад худалдааны хамгийн том гол цогц болж, гадаад худалдааны салбарт уламчухал үүрэг гүйцэтгэж, экспортын бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх давуу тал илэрхий дээшилсэн байна.

Өнөө дэлхийн эдийн засгийн өсөлт үргэлжлэн удааширч, тогтворгүй, тодорхой бус хүчин зүйл олширсноор, Хятадын гадаад худалдааны хөгжилд нүүрлэж буй гадаад орчин ноцтой төвөгтэй хэвээр байсаар. Гэвч Хятадын гадаад худалдааны бүтэц шилдэгжиж, хөдөлгөгч хүчний хөгжлийн хэлбэрийн өөрчлөлт түргэсэж буй ерөнхий байдал яасан ч өөрчлөгдөхгүй юм. Хятадын гадаад худалдаа тэнцвэртэй тогтвортой өсөлтийн ерөнхий байдлаа хэвээр хадгалахын зэрэгцээ бүх дэлхийд өрсөлдөх хүчнээ улам дээшлүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн явцад үргэлжлэн чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэж болох юм.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125464180