Шаньши мужийн Шымао туурийн хааны хотын тавцангаас 70 гаруй чулуун сийлбэрүүд олджээ
2020-01-14 11:25:57 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Шаньши мужийн Шымао туурийн хааны хотын тавцангийн археологийн малтлагын талбай /профайл зураг/

Шаньши мужийн Археологийн судалгааны газрын танилцуулснаар, сүүлийн жилүүдэд археологийн ажилтнууд Шымао туурийн гол хэсэг болох хааны хотын тавцангийн урд хэсгийн ханын ойролцоо 70 гаруй уран нарийн хийц бүхий “сахиус”, хүн, “үлгэр домгийн амьтан”, амьтан болон тэмдгүүдийг оролцуулсан чулуун сийлбэрүүдийг илрүүлжээ.

Эдгээр чулуун сийлбэрүүд нь МЭӨ 2000 оноос эрт байна гэж он цагийг тогтоох мэдээлэлд гарчээ. Уг туурь нь Шаньши мужийн Шэньмү хотын Гаожябао сууринд байрлаж, гол хэсэг нь одоогоос 4000 жилийн өмнөх чулуун хотын туурь байж, хотын нийт талбай нь 4000000 квадрат метр юм.\ Синьхуа агентлаг мэдээлэв\

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125459639