Төвөд 40 гаруй сая жуулчин хүлээн авав
2020-01-09 10:33:20 Эх сурвалж: mongol.cri
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ТӨЗО-ы 11-р сонгуулийн АТИХ-ын гуравдугаар хурлаас мэдээлснээр, 2019 онд Төвөд давхардсан тоогоор гадаад дотоодын 40 гаруй сая жуулчныг хүлээн авч, аялал жуулчлалын орлого нь 56 тэрбум юаньд хүрчээ. Мөн 400 мянган малчин тариачин аялал жуулчлалын салбарт оролцсоноор ядуурлыг бууруулах ажилд ихээхэн түлхэц өгсөн гэжээ.

Төвөдийн соёл, аялал жуулчлалын салбарын хөгжил нь малчин тариачид орлогоо нэмэгдүүлэх чухал арга зам болсон байна. Соёл, урлагийн салбар 16 мянган малчин тариачнынг ажлаар хангаж, хүн нэг бүрийн жил тутмын дундаж орлого бараг 17 мянган юаньд хүрчээ. "Вэньчэн гүнж" нэртэй том хэмжээний жүжгийг жил тутамд давхардсан тоогоор 3 сая жуулчин үздэг бөгөөд тус жүжиг 4000 гаруй ажлын байр бүтээж, нийт 230 гаруй сая юанийн цалин хөлс олгожээ. Түүнчлэн шинээр нээгдсэн “Жиньчэн гүнж” жүжиг 700 орчим ажлын байр бий болголоо. Энэ хоёр жүжиг Төвөдийн соёл, аялал жуулчлалын салбарын брэнд төсөл бөгөөд эдийн засаг, нийгмийн давхар үр ашиг үүдэх юм.

Сүүлийн жилүүдэд Төвөд “Өвлийн аялал” төсөл хэрэгжүүлж, зам харилцааны нөхцөлийг тасралтгүй сайжруулан, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж байна. 2018 оны 2-р сараас Төвөд өвлийн аялал жуулчлалын зах зээлийг идэвхжүүлэх зорилгоор "Төвөдийн өвлийн аялал” арга хэмжээг гурван үе шаттай зохион байгуулж эхэлсэн юм. Эхний хоёр үе шатны аялал жуулчлалын орлого 6 тэрбум юаньд хүрч, гуравдугаар шат нь 2019 оны 10-р сараас 2020 оны 3-р сар хүртэл үргэлжлэх юм. 2019 онд Төвөд мөн олон улсын болон дотоодын 10 нислэг нэмж, нисэх онгоцны 3 буудлын бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125438587