Хүйтэн дулаан хосолсон цаг агаарын нөлөөгөөр өнгөрсөн сарын 29-ний өдрөөс эхлэн Өвөр монголын нутгаар цас бороо холилдон орж, автозам мөстөж хөлдсөн байна.
Иймд Өвөр монголын цаг уурын газраас энэ сарын 1-нд замын хөдөлгөөний шар өнгийн сэрэмжлүүлгийг зарлав. Үүний зэрэгцээ ойрын гурван хоногт нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа ба Гэгээн гол хот гэхэд -40 градус хүрч, зүүн бүсэд агаарын хэм 6 градусаар буурчээ.
Хүйтэн цаг агаарын нөлөөгөөр Өвөр монголд агаарын температур энэ сар гарсаар тасралтгүй буурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарав. /Умардын шинэ сонины нэгдсэн мэдээллийн сурвалжлагч Ма Лишя/
Бэлтгэсэн нь:Б.Нарантуул