Макаогийн Үндсэн хууль хэрэгжсэний 20 жилийн ойн форум болно
2019-12-03 16:04:07 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Шы Лүнхун, Жао Бө\ БХАТИХ-ын Байнгын хорооны Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Макао эх орондоо нэгдсэний 20 жилийн ойг тэмдэглэх зорилгоор энэ сарын 3-ны үдээс өмнө БХАТИХ-ын Байнгын хорооны Тамгын газраас Хятад улсын Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн үндсэн хууль хэрэгжсэний 20 жилийн ойн форумыг Бээжин дэх Ардын их хурлын ордонд зохион байгуулна гэжээ.

Энэ үеэр Хятадын нам төрийн удирдагчид, Төв хорооны холбогдох байгууллагын удирдлагууд, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн дарга болон зарим гол албан тушаалтнууд, Гуаньдүн мужийн Ардын засгийн газрын удирдлага, Макаогийн үндсэн хуулийн хорооны гишүүд, Макаогийн үндсэн хуулийн судлаач нар оролцоно. Мөн өдрийн үдээс хойш БХАТИХ-ын Байнгын хорооны Макаогийн Үндсэн хуулийн хорооноос Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн үндсэн хууль хэрэгжиж эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэх семинар зохион байгуулах бөгөөд уг семинарт Үндсэн хууль, судалгааны чиглэлийн эрдэмтэд оролцох юм.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125303024