“Өвөр монголын үнэр амт” брэндийг танилцуулав
2019-12-02 17:19:25 Эх сурвалж: Өвөр монголын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн сарын 30-нд “Өвөр монголын үнэр амт” брэндийг сурталчлах “Үлэмж хайрын тал нутаг” арга хэмжээ Ордосын Хуангуань амралтын зочид буудалд болов.

“Өвөр монгол үнэр амт” гэдэг нь Өвөр монголын шилдэг экологийн орчны шинэ соргог хүнсний материалаар өвөрмөц амт бүхий хоол хийхийг хэлж буй юм. ӨЗО-ы соёл, аялал жуулчлалын шинэ брэнд болох “Өвөр монголын үнэр амт”-ыг дэлгэрүүлэхээр биет бус соёлын өвийг тээгчид Өвөр монголын газар нутаг дээр тарьж ургуулсан байгалийн түүхий эдээр хийсэн хоол хүнсийг гаргаж, Бээжин, Шанхай, Гуанжөү зэрэг газрын иргэдэд тал нутгийн үнэр амтыг мэдрүүлж байна. Мөн Олон улсын монгол хоолны инновацын уралдаан, Олон улсын монгол хоолны солилцоо зэрэг арга хэмжээний хүрээнд Монгол, Беларусь, Австрид энэхүү брэндээ аваачиж, дэлхийд нээлттэй орчин үеийн Өвөр монголыг таниулж явна.\Өвөр монголын өдрийн сонины нэгтмэл хэвлэл мэдээллийн сурвалжлагч Дай Хүн\

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125299052