Гуанжөүд газар цөмөрч 3 хүн хашигджээ
2019-12-02 17:14:22 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Гуанжөүгийн энэ сарын 1-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Тянь Жяньчуань, Шюй Яорүй\ Энэ сарын 1-ний өглөөний 9:28 миниутад Гуанжөүгийн Дадаобэй болон Юдүн баруун замын уулзварт газар цөмөрч, тус хэсгээр өнгөрч явсан цэвэрлэгч машин, цахилгаан дугуйн хамт унан, 3 хүн хашигджээ.

Ослын дараа Гуанжөү хот яаралтай зохион байгуулалтын арга хэмжээ авч, хашигдсан хүмүүсийг эрэн хайж, дахин осол гарахаас сэргийлсэн байна.

Гуанжөү метроны группын байгуулалтын ерөнхий газрын ерөнхий менежер Сүнь Чэнвэй тухайн өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Олон удаагийн цөмрөлтөөс болж, цөмрөлтийн хэмжээ өргөжсөн нь аврах ажилд саад учруулсан төдийгүй ойр хавийн иргэдийн амар амгалан байдалд нөлөөлсөн. Цөмрөлтийн хэмжээ улам өргөжихөөс зайлсхийхийн тулд хэсэг газрын нөхөж, дахин цөмрөлт үүсэхээс сэргийлж чадлаа” гэлээ.

Осол метроны хэвийн ажиллагаанд нөлөөлөөгүй бөгөөд ослын шалтгааныг шалгаж байгаа аж. 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125298997