Дэлхийн адууны соёлын форум өндөрлөв
2019-12-02 16:18:01 Эх сурвалж: mongol.cri
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2019 оны дэлхийн адууны соёлын форум 12-р сарын 1-д Хөх хотод өндөрлөлөө. Форум “Хятадын адууны соёл ба дэлхийн адууны соёл иргэншил” сэдвээр зохиогдож, дэлхийн дахины адууны соёл ба адууны соёл иргэншлийг харилцан уялдуулж, олон улс орон үзэл бодлоо хуваалцан, адууны соёлын олон салбарын хөгжилд оюун ухаанаа нэгтгэсэн байна.

Форумын хаалтын ёслолд, Туркменистан, Франц, Киргизстан, Орос зэрэг дөрвөн улсын төлөөлөгчдөд “адууны соёлын солилцооны нөхөрсөг элч”-ийн гэрчилгээ гардуулжээ. 2019 оны дэлхийн адууны соёлын форумын тэргүүлэгч, Хятадын адууны нийгэмлэгийн тэргүүн ноён Жя Юулинийг “2019 оны дэлхийн адууны соёлын форумын Хөх хотын тунхаг”-ийг нийтэлж, ӨМӨЗО-ны төв Хөх хотыг “Дэлхийн адууны аж үйлсийн төв”-өөр сонгожээ.

2019 оны дэлхийн адууны соёлын форумд Хятадын адууны нийгэмлэг, ӨМӨЗО-ны намын хорооны суртал ухуулгын алба, ӨМӨЗО-ны соёл аялал жуулчлалын тэнхим, Хөх хотын захиргаа зэрэг байгууллага нэгж хамтран зохион байгуулж, дэлхийн 30 гаруй улс орон, олон улсын 8 байгууллага, Хятадын дотоодын адууны аж ахуйн төлөөлөгч 400 гаруй хүн оролцсон байна. Чуулга уулзалтын үеэр, олон улсын эрдэмтэн судлаачид 80 лекц уншжээ. Форум лекц унших, үзэсгэлэн, судлан ярилцах, тойрон танилцах, уран сайхны тоглолт зэрэг хэлбэрээр гурван өдөр үргэлжилж, дэлхий дахины анхаарлыг татсан юм./Тана, Б.Хүүдүүт нар мэдээлэв/

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125298216