Итали-Өвөр монголын олон улсын бизнес соёлын солилцооны хурал болов
2019-11-27 16:37:32 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Итали-Өвөр монголын олон улсын бизнес соёлын солилцооны хурал энэ сарын 26-нд Хөх хотод болов. Хурлын үеэр Италийн “Нэг бүс-Нэг зам”-ын судалгааны байгууллагаас 2020 оны 5 дугаар сард Италийн Ромд болох “Нэг бүс-Нэг зам” үзэсгэлэнгийн тухай танилцууллаа.

Энэ жил бол Хятад Италийн хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 15 жилийн ой, ирэх жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд хоёр улс харилцан соёл, аялал жуулчлалын жилийн арга хэмжээ зохион байгуулах юм. Италийн “Нэг бүс-Нэг зам”-ын судалгааны байгууллага 2017 онд албан ёсоор байгуулагдсан. Тус байгууллага нь Итали болон Хятадын “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хамтын ажиллагаанд оролцох орон нутгийн засгийн газар, эрдэм шинжилгээний алба, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн харилцаанд туслахын зэрэгцээ Хятад Итали хоёр орны эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг юм. \Өвөр монголын өдрийн сонины сурважлагч Жао Дань\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125281329