28 дахь удаагийн “Алтан тахиа” наадамд үндэстний цөөнхийн киног үзүүлнэ
2019-11-22 15:46:48 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шямэний энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жан Юйжы, Янь Жыхүн\ 28 дахь удаагийн “Алтан тахиа” кино наадмын цуврал ажиллагаа энэ сарын 21-нд Шямэньд “Тал хөнжил” киногоор нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолын үеэр зохион байгуулагч тал 18 шилдэг киночдод дурсгалын үнэмлэх, дурсгалын цом гардууллаа. Тэдгээр кино нь үндэстний цөөнхийн зан үйлийг түлхүү тусгасан бөгөөд ядуурлаас ангижрах тэмцэл дунд цойлон гарсан сэтгэл хөдөлгөм үйл явдлыг харуулсан байна. Өөрөөр хэлбэл, үндэстний цөөнхүүд шинэ Хятад улсыг байгуулахын төлөөх хувьсгалд хэрхэн оролцсон оролцоог тусгажээ.

Хятадын Киночдын нийгэмлэгийн Үндэстний ажлын комиссын дарга Ма Вэйгань хэлэхдээ, “Үндэстний цөөнхийн кино бол Хятадын киноны нэгэн гэрэлт шугам ба үе үеийн киночдын цөхрөлтгүй зүтгэлийн ачаар үндэстний цөөнхийн кино тасралтгүй хөгжин цэцэглэж ирсэн” гэлээ.

Энэ удаагийн кино наадмыг Шямэний Хүли дүүргийн Засгийн газар, Хятадын Киночдын нийгэмлэгийн Үндэстний киноны комисс, Хятадын Үндэстний цөөнхийн соёл урлагийг ахиулах хурал энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлүүлэхээр зохион байгуулжээ.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125263377