Хөлөн буйрын нисэх буудал Хятадын өвлийн спортын наадмын тамирчдад үйлчлэхэд бэлэн боллоо
2019-11-22 11:05:16 Эх сурвалж: Өвөр монголын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөлөн буйрын нисэх онгоцны буудал бүх Хятадын XIV өвлийн спортын наадмын тамирчдад үйлчлэхэд бэлэн болжээ.

Тодруулбал, Хөлөн буйрын нисэх онгоцны буудлын 2019/2020 оны өвөл хаврын нислэг 2019 оны 10 удгаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 28-ныг хүртэл 154 хоног үргэлжилнэ. Спортын наадамд оролцох тамирчдын мэдээллийн дагуу тус нисэх онгоцны буудал 18 нислэг нэмсэн бөгөөд 21 хот руу шууд нислэг үйлдэж, өдөр тутмын нислэг 15-17 болж нэмэгджээ.

Одоогийн байдлаар уг нисэх онгоцны буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас ашиглалтад орж, Т1 терминалыг өөрчлөх ажил амжилттай дуусч, ирэх оны 1 дүгээр сард албан ёсоор ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125262029