Алдагдсан адуу нутагтаа эргэн ирлээ
2019-11-14 16:36:22 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвэлжлагч Шы Юйцэнь\ 100 гаруй жилийн тэртээ Юаньмин-юань цэцэрлэг дайны хөлд өртөх үеэр нэгэн “Аргамаг хөлөг” нутгаасаа салан одож ор сураггүй болжээ. 2007 онд дуудлага худалдааны захаас түүний сураг дуулдаж, Макаогийн алдартай бизнесмен Хэ Хуншэнь худалдан авч Хонконг, Макаогийн үзэсгэлэнд тавьж байжээ. Энэ сарын 13-ны өдөр алдагдсан хөлөг нутагтаа ирснийг Хятадын Түүхийн дурсгалт бодисын товчооноос мэдэгджээ. Энэ үнэт өвийг Юаньмин-юань цэцэрлэгт хадгалах юм байна.

Уг “Аргамаг хөлөг” нь Юаньмин-юань цэцэрлэгийн 12 жилийн амьтаны тэргүүний хүрэл баримлын нэг болох морины толгойн хүрэл баримал юм. 13-ны өдөр болсон хандивлах арга хэмжээний үеэр ноён Хэ Хуншэнь энэ сард морины хүрэл баримлыг Хятадын Түүхийн дурсгалт бодисын товчоод бэлэглэхээр шийдсэнээ зарлажээ. Алдагдсан соёлын өвийг нутаг буцаах олон улсын нийтлэг ойлголтын дагуу Хятадын Түүхийн дурсгалт бодисын товчоо Хэ Хуншэньтэй зөвшилцөн баримлыг Бээжин хотын Юаньмин-юань цэцэрлэгт хадгалуулахаар болсон аж.

Хятадын Түүхийн дурсгалт бодисын товчоо болон нийгмийн олон салбарын хүчин зүтгэлээр морины толгойн хүрэл баримлаас гадна үхэр, сармагчин, бар, гахай, хулгана, туулай зэрэг зургаан амьтаны толгойн хүрэл баримал эх орондоо буцан иржээ. Энэхүү долоон хүрэл баримал 13-ний өдөр нэгэн дор цугларч “Буцалтын зам - БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойд зориулсан эх орондоо буцан ирсэн түүхийн алдагдсан өвийн үзэсгэлэн”-д багтан Хятадын Үндэсний музейн хойд 2, 3-р танхимд дэлгэгдэх юм байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125232327