Эхний гурван улиралд амьжиргааны түвшин доор бүс нутгийн иргэдийн цэвэр орлого 8 хувиар өсөв
2019-11-13 08:34:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 11-ны өдрийн цахилгаан мэдээ/сурвалжлагч Чэнь Вэйвэй/ Хятадын статистикийн хорооны энэ сарын 11-нд нийтэлсэн тоон үзүүлэлтээс үзвэл, эхний гурван улиралд амьжиргааны түвшин доогуур бүс нутгийн хөдөө тосгоны иргэдийн цэвэр орлого 8163 юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийхээсээ 10.8 хувиар өсчээ.

Үүнд, үнэ ханшийн нөлөөллийг эс тооцвол бодит өсөлт нь 8 хувьд хүрсэн буюу бодит өсөлтийн хурдаараа Хятадын хөдөө тосгодоос 1.6 хувиар илүү үзүүлэлттэй гарсан байна. Хятадын статистикийн хорооны өрхийн судалгааны албаны ахлах статистикч Ү Вэй, “2019 он бол ядуурлаас гаргах бодлогын хэрэгжилтийн чухал он болно. Энэ онд олон бүс нутгийн холбогдох албан байгууллагууд ядуурлаас ангижрах ажлын харицлагаа улам чангатгах, ялангуяа амьжиргааны түвшин нэн доогуур бүс нутгийг ядуурлаас гаргахад анхаарлаа хандуулж ажиллаж байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125223476