Хятадын урт зураг, дэвүүрийн зургийн үзэсгэлэн гарав
2019-11-08 11:31:33 Эх сурвалж: ӨМ-өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөх хотын ваар шаазангийн соёл судлах нийгэмлэгээс зохион байгуулсан Хятадын урт зураг, дэвүүрийн зургийн үзэсгэлэн Өвөр монголын Уран зургийн ордонд энэ сарын 6-нд гарав.

Шизы зургийн хүрээлэнгийн захирал Хань Жыпингийн танилцуулснаар, тус үзэсгэлэнд улсын хэмжээний зураачдын хүн, жигүүртэн, уул ус, ургамал амьтны дүр дүрслэлийг харуулсан дэвүүрийн зургийг дэлгэсэн. Мөн Ли Жыхэгийн Хятадын урт зургийг анх удаа Өвөр монголын үзэгчдэд дэлгэн харуулсан байна.

Үзэсгэлэнд Шилийн гол аймгийн тал нутгийн өвлийн наадмыг харуулсан хоёр жилийн хугацаанд бүтсэн 17 м урт, 2 м өргөн, ойролцоогоор 1:1 харьцаа бүхий 400 хүний хамтын уран бүтээлийг олны хүртээл болгосон аж. Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 68 ширхэг уран зургийн бүтээлийг дэлгэн үзүүлэв.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125207892