Агаарт шатахуунаа асгасан нь хэвийн үзэгдэл гэв
2019-10-15 17:00:33 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 14-нд Чэндү хотоос Мельбурн хүрэх 3U601 нисэх онгоц Шэньжэнь хотын Бао-Ань нисэх онгоцны буудалд яаралтай газардах үеэрээ агаарт шатахуунаа асгасан гэж Сычуань мужийн Ардын засгийн газрын Хэвлэлийн албаны албан ёсны блог болох“Сычуань мэдээлэв”вэйбод мэдээлжээ.

Сычуаний агаарын тээврийн компани энэ тухайд,уг онгоц үүрийн 2 цаг 45 минутад хөөрсөн.6 цагийн орчимд нэг зорчигчийн бие тавгүйрхсэний улмаас 6 цаг 30 минутын үед Шэньжэнь хотын Бао-Ань нисэх онгоцны буудалд яаралтай газардсан гэсэн тайлбарыг өгөв. Уг компанийн холбогдох ажилчин,“Яаралтай газардахаасаа өмнө агаарт шатахуунаа асгасан нь үнэн.Энэ нь агаарын тээврийн салбарт хэвийн үзэгдэл юм”гэлээ.

Сычуаний агаарын тээврийн компани өмнө нь ийм арга хэмжээ авч байсан ч ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.Бие нь эвгүйрхсэн зорчигч онгоц газардсаны дараа орон нутгийн эмнэлэгт очиж,эрүүл мэндийн тусламж авсан бол тухайн өдрийн 17 цаг 57 минутад 3U601 нисэх онгоц Шэньжэнь хотоос Мельбурн руу хөөрсөн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125107506