Хэрэглээний бүтэц сайжирч буй нь Хятадын эдийн засгийг улам их эрч хүчээр сэлбэж байна
2019-10-09 10:23:18 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХТРТ Энэ сарын 8-нд “Хэрэглээний бүтэц сайжирч буй нь Хятадын эдийн засгийг улам их эрч хүчээр сэлбэж байна” гарчигтай тоймчийн өгүүлэлд, аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд тохиосон Хятадын үндэсний баярын амралтын долоо хоногт Хятадын дотоодын аялал жуулчлалын орлого 649 тэрбум 710 сая юаньд хүрч, Хятадын эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх хэрэглээний үүрэг үргэлжлэн нэмэгдсээр байна. Өдгөө дэлхийн эдийн засаг унах дарамт нэлээд их байгаа ба худалдааг ивээх үзэл, ганц талт үзэл газар авч буй нөхцөлд Хятад улс гадаад эрсдэлийг давах итгэл үнэмшил, бодит хүчин чадалтай гэдгийг энэ нь харуулж байна. 2018 онд хэрэглээ дараалан 5 жил Хятадын эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөдөлгөх хүч болсон бол 2019 оны эхний хагаст хэрэглээ нь Хятадын эдийн засгийн өсөлтийн 60 хувийг биелүүлсэн гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125082018