Үндэсний баяраар дотоодын аялал жуулчлалын орлого 600 тэрбум юанийг давжээ
2019-10-08 16:47:03 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Юй Жунже/ Үндэсний баярын 7 хоногийн амралтын үеэр Хятад улс 782 сая дотоодын жуулчин хүлээж авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.81 хувиар өсч, дотоодын аялал жуулчлалын орлого 649.71 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.47 хувиар өсчээ.

Аялал жуулчлалын газруудын үнийн бууралт, хурдны автозамын үнэ төлбөрийн түр цуцлалт, соёл болон аялал жуулчлалын интеграцчлал, хүчтэй хяналт шалгалт зэрэг эерэг хүчин зүйлүүдээс шалтгаалан жуулчдын сэтгэл ханамж тогтвортой өсч байна.

Тодруулбал, үндэсний баярын амралтаар хүмүүнлэгийн аялал жуулчлалын газруудад зочилсон жуулчдын тоо 66.4 хувь, түүх соёлын газруудынх 59.45 хувь, хоёр болон түүнээс илүү соёлын арга хэмжээнд оролцсон жуулчдын тоо 86.36 хувьд хүрсэн байна. Соёл, аялал жуулчлалын яамны статистикаар, хувьсгалын аялал жуулчлал нь үндэсний баярын аялал жуулчлалын зах зээлийн гол талбар болж, жуулчдын 78.84 хувь нь үндэсний баярын янз бүрийн арга хэмжээнд оролцжээ.

Үүнээс гадна хувийн, гэр бүлийн, намрын аялал зэрэг нь үндэсний баярын аялал жуулчлалын зах зээлийн онцлох хэсэг болов. Аялагчдын 30.57 хувь нь хувийн автомашинаар аялахыг сонгосон ба Ганьсу, Хөхнуур, Шиньжян, Ваньнан , Сычуань, Түвдийн маршрутууд нь хайлтын эхний жагсаалтад орсон байна.

 

Бэлтгэсэн нь:Б Нарантуул

010070230040000000000000011120691125079327