Улсын баяраар “Тэнэг өвгөн уулыг нүүлгэсэн нь” хүүхдийн жүжгийг олны хүртээл болгов
2019-10-08 16:46:15 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 6-нд жүжигчид “Тэнэг өвгөн уулыг нүүлгэсэн нь” хүүхдийн жүжгийг Жянши мужийн Наньчан хотын Хун Гүтань шинэ дүүргийн хурлын төвд тоглосон нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татав. Жүжгийг хүүхдийн насны онцлогт тохируулан зохиомжилж, хөгжилтэй үйл явдлаар дамжуулан тэнэг өвгөний зориг санааг сурталчилсаны зэрэгцээ Хятадын уламжлалт соёлыг урнаар тайлбарлан үзүүлжээ.

Тэнэг өвгөн уулыг нүүлгэсэн тухай зохиол нь бодит үйл явдал биш ч Хятадын ард түмний хамгийн сайн мэддэг үлгэрийн нэг юм. Уг үлгэр нь МЭӨ IV, V зуунд амьдарч байсан Ле Юйкөү хэмээх гүн ухаантаны бичсэн “Лези” бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Үлгэрт тэнэг өвгөн хэмээх 90 насыг дөхсөн өвгөний гэрийн өмнө хоёр уул байжээ. Нэг уулыг нь Тайхан шань, нөгөөг нь Ван Ү шань гэдэг бөгөөд хүмүүс нааш цааш зорчиход хөндөлсөж саад болдог байв. Тэнэг өвгөн хүмүүсийн ятгалгыг үл ойшоож, гэрийн өмнөх уулаа нүүлгэхээр шийдэн тас зүтгэжээ. Эцэстээ тэрээр тэнгэрийн Юйди хааныг уярааж чадсан тул улмаар Юйди хүн томилон тэнэг өвгөнд туслан их уулыг нүүлгэсэн гэдэг.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120691125079228