Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллажээ
2019-09-27 08:50:36 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Шэнь Чэн\ Энэ оны эхний найман сард улсын хэмжээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн нийт ашиг 2.409.31 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 6.1 хувиар нэмэгдсэн. Үүнд төвийн аж ахуйн нэгжүүд 1.599.29 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.6 хувиар өсч, орон нутгийн төрийн өмчит аж ахуйн нэгжүүд 810.02 тэрбум юань буюу өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5.1 хувиар нэмэгдсэн гэж Сангийн яамнаас мэдээллээ.

Мөн төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны нийт орлого 39.488.4 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 7.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт зардлын хувьд төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны нийт өртөг 38.117.99 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 7.7 хувиар өсчээ.

Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжийн өр төлбөрийн түвшин буурсаар байгаа нь тоо баримтаас харагдаж байв. Өнгөрөгч 8 дугаар сарын байдлаар төрийн өмчит аж ахуйн нэгжийн өр төлбөрийн харьцаа 64.4 хувь байсан нь 0.1 хувиар буурчээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011100001125046365