Далан жилийн түүх 70 жилийн хөгжлийг өгүүлнэ
2019-09-23 16:56:10 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

70 жилд олон зүйл өөрчлөгдсөн хэдий ч Хятадын ард түмний хөдөлмөр тэмцэл хэвээрээ байна. Хятад хүн бүр өөрийн хүчин чармайлтаараа эгэлгүй амжилтыг бүтээж, өнөөгийн Хятад улсыг бий болгосон юм. Үндэсний статистикийн мэдээллээс үзвэл, 1952 онд Хятад улсын ДНБ-ий хэмжээ 67 тэрбум 900 сая юань байсан бол 2018 онд эдийн засгийн нийт хэмжээ 90 их наяд юанийг давжээ. Өнгөрсөн 70 жилд Хятад улс ядуу хоцрогдмол, хаалттай орноос нээлттэй хөгжилтэй улс болж, бүх нийгмээрээ чинээлэг амьдралтай болохын төлөө хичээн зүтгэж, хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд агуу амжилтыг бүтээлээ.

Эхний зураг бол 1958 онд Хятадын Шинжлэх ухааны академийн Компьютер технологийн хүрээлэн, холбогдох нэгжүүд Зөвлөлт Холбоот Улсын техникийн туслалцаатайгаар Хятад дахь анхны цахим-“8.1” компьютерыг бүтээж, мэргэжилтнүүд компьютерыг ажиглаж байгаа зураг юм. Дараах зураг бол 2019 оны 4 дүгээр сарын 24-нд Үндэсний супер компьютерын Тяньжинь дахь төвийн “Тяньхэ-3” компьютерын өрөөнд мэргэжилтнүүд ажиглалт хийж буй зураг юм.

Манай улс гадаадын мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар анхны компьютераа угсарч байсан бол өнөөдөр бид бие даан супер компьютер үйлдвэрлэх болж, Хятадын холбогдох салбарын үе үеийн мэргэжилтнүүд хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшилдээ хөтлөгдөн улс орныхоо технологийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар байна. Энэ онд нийтэлсэн дэлхийн супер компьютерын жагсаалтад Хятад улс супер компьютерын тоогоороо дахин тэргүүлж, супер компьютерын салбар дахь шинэчлэлээрээ дэлхийн анхаарлыг татах болов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125028702