ӨМӨЗО, Хэбэй мужийн соёл, аялал жуулчлалыг сурталчлах хурал Улаанбаатарт болов
2019-09-05 11:25:07 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО, Хэбэй мужийн соёл, аялал жуулчлалыг сурталчлах хурал болон Хятад хоолны өдөрлөг Улаанбаатарт болов. Энэ үеэр “Өвөр монгол” зочид буудал Монголын “Новотел” олон улсын сүлжээ буудалтай, Өвөр монголын олон улсын аялал жуулчлалын ХК Монголын даяар аялал жуулчлалын ХХК-тай, Эрээн хотын олон улсын аялал жуулчлалын ХХК Монголын алсын аян олон улсын аялал жуулчлалын ХХК-тай тус тус хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Сүүлийн жилүүдэд ӨЗО нь “Нэг бүс-Нэг зам” санаачилга, Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридорыг байгуулах ажилд идэвхтэй оролцож ирсний дээр Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээр болон соёл, аялал жуулчлалын салбарт ахицтай ажиллаж байна. Түүнчлэн “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны механизм, Хятад, Монгол, ОХУ гурван улсын Аялал жуулчлалын яамны даргын хурлын журам болон “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын брэнд нь Хятад, Монголын аялал жуулчлалын солилцооны түвшинг өргөтгөж, Өвөр монгол нь нэгэнт монгол жуулчдыг хүлээн авдаг чухал бүс нутаг болов.

Хоёр талын төлөөлөгчид, Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү ойг тэмдэглэж байгаа нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд ихээхэн хувь нэмэр оруулж байна гэлээ.

 

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011100001124963685