Тариалахаа больж мод тарьсан 20 жилд Яньань ногоон өнгөөр хучигдав
2019-09-04 10:41:28 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Шар хөрс бүхий өндөрлөгт байрладаг Шаньши мужийн Яньань хот өнгөрсөн хугацаанд хөрсний элэгдэл хамгийн ноцтой түвшинд хүрсэн газрын нэг юм. Яньаньд өмнө нь тариа таривал газрын хөрс нэг давхараар ховхорч, аадар бороо орвол шавар шороо урсдаг байв. НҮБ-ын Хүнс хөдөө ахуйн байгууллагын мэргэжилтнүүд тэнд очоод, энэ газар хүн оршин тогтнох үндсэн нөхцөлгүй хэмээн дүгнэлт гаргасан байдаг.

Хорьдугаар зууны сүүлчээр Яньаньд тариа тарихыг болиулж ойжуулж эхэлснээс хойш нийт 790 мянган га талбайд мод тарьж, ойжуулалтын хэмжээ 1.42 сая га-д хүрч, 2000 онд 46 хувь байсан ургамлын бүрхэвч 80 хувь болон дээшилж, хиймэл дагуулын зураглалд ногоон шугам харагдах болсон нь “Ногоон Яньань” нэгэнт төлөвшснийг харуулж байна.

Тус нутагт ногоон өнгө жил ирэх бүр нэмэгдсэнээр шар өнгө шахагдаж эхлэв. Өдгөө Баоташань уулнаас Наньнивань хүртэл, Шэнлигээс Чянькүньвань хүртэл газар сайгүй ногоорч, уул нь хөхөрч, ус нь цэнгэгшин тунгалагшив. Ингэснээр Яньаний шороон шуургатай өдрийн тоо мэдэгдэм цөөрчээ. Хотын цэнгэг цаг агаарт өдрийн тоо 2001 онд 238 хоног байсан бол 2018 онд 315 болж нэмэгдэн, Хатан голд урсан ордог шар шорооны хэмжээ 258 сая тонн байснаа 31 сая тонн болж буурав. Энэхүү өөрчлөлт нь Яньаньчуудын 20 жилийн шантаршгүй хөдөлмөрийн дүнд ирсэн юм. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Тао Мин\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124958926