Индонез нийслэлээ Зүүн Калимандан муж руу нүүлгэнэ
2019-08-27 16:31:48 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Жакартагийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \Жэн Шыбүө\

Индонез улс нийслэлээ Зүүн Калимандан муж руу нүүлгэхээр тогтсон хэмээн тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо өчигдөр албан ёсоор зарлав.

Тэрээр цааш хэлэхдээ, нийслэлийг нүүлгэхэд 466 мянган тэрбум индонез рупи буюу бараг 32.68 тэрбум ам.доллар шаардагдана. Үүний 19 хувийг төсвөөс, бусдыг нь хувь хүн болон төрийн өмчит аж ахуйн нэгж зэрэг бусад эх үүсвэрээс гаргана. Шинэ нийслэл нь Индонез улсын худалдаа, банк санхүү, бизнес, олон улсын үйлчилгээний төв цэг байх ба Засгийн газар шинэ нийслэлд зориулж 180 мянган га газрыг бэлдэнэ хэмээв.

Холбогдох яам, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд мөн өдрөөс эхлэн нийслэлийн нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг эхлүүлэх гэнэ. 2020 оноос өмнө шаардлагатай төсөл болон хууль тогтоомжийг боловсруулж, тухайн оны сүүлч гэхэд барилгын ажлыг эхлүүлэн 2024 оноос өмнө нийслэлээ нүүлгэн шилжүүлэх гэнэ.

Одоогийн нийслэл Жакарта нь 10 сая хүн амтай. Иргэдийн хурдтай өсөлт болон төлөвлөлт сайнгүйгээс болж зам харилцаа түгжрэн, хөрсний суулт нэмэгдэн, үерт орчин тойрон байнга бохирдож буй зэрэг нь тус хотынхны толгойны өвчин болоод буй юм.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124927845