“Усан доорх цагаан хэрэм” ил гарч гайхалтай үзэмж болж байна
2019-08-16 10:22:23 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Усан доорх Цагаан хэрэм” ил гарч байгаа зургийг та бүхэн харж байна. Хэбэй мужийн Куаньчэнгийн манж үндэстний өөртөө засах шяний Паньжякөү усан сангийн нөөц багасаж, “Усан доорх Урт цагаан хэрэм” дахин ил гарч, олны анхаарлыг татлаа. Энэ усан доорх Урт цагаан хэрэм нь Мин гүрний үеийн Цагаан хэрэмний хэсэг бөгөөд өнгөрсөн зууны 70-аад онд усан сан байгуулах үед Цагаан хэрэмийн зарим хэсэг нь усан сангийн талбайд орж “Усан доорх Цагаан хэрэм” гэгдэх болжээ. Хятад, Энэтхэгийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний IV форум болов.

12-нд Бээжин хотнооХятадын олон нийтийн гадаад харилцааны нийгэмлэгээс голлон эрхэлсэн Хятад, Энэтхэгийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний IV форум боллоо.БНХАУ-аас Энэтхэгт сууж байсан элчин сайд, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч асан Сүн Юйши хэлэхдээ: Хятад, Энэтхэг хоёр орон хаяа нийлсэн хөрш бөгөөд, хоёр талт найрсаг харилцааны гүн зузаан үндэс суурьтай юм. Хятад, Энэтхэгийн найрсаг солилцоонд хил хязгаар гэж үгүй. Хоёр орны хэвлэлийнхэн солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр талт харилцааны хөгжлийг ахиулахын төлөө зам дэвсэн, гүүр босгохыг хүсэн хүлээж байна гэжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Субрахманям Жайшанкар нар хамтдаа Хятад, Энэтхэгийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний IV форуын хаалтын ёслолд оролцлоо. Ван И хэлэхдээ: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол хоёр ард түмний ойлголцол, найрамдлыг зузаатгах чухал төв юм. Ши Жиньпин дарга, ерөнхий сайд Моди нар хоёр орны хэвлэл хоорондын солилцоогихэд чухалчилж, мэдээллийн хэрэгслүүд Хятад, Энэтхэгийн харилцааны хөгжлийн төлөө олон нийтийндунд найрсаг орчин бүрдүүлэхийг урамшуулсангэжээ.

Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Субрахманям Жайшанкар хэлэхдээ: Тогтвортой хоёр талт харилцаа хоёр орны хөгжилд маш чухал юм. Ирээдүйд хоёр тал нийгэм, соёлын салбарынулам олон үйл ажиллагаа зохион байгуулах замаар хоёр ард түмэн хоорондын солилцоог ахиулах болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг маш чухал юм. Хэвлэл мэдээллийн солилцоо хоёр талт харилцааны хөгжлийг ахиулахыг хүсэж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124882918