Киргиз хүмүүс болон анч бүргэдийн бат холбоо
2019-08-13 16:20:37 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Киргиз үндэстэн төвлөрсөн ШУӨЗО-ы Ахчи шянь нь “Анч бүргэдийн нутаг” гэсэн сайхан алдартай. Бүргэдийг анд сургадаг уламжлал бол Киргизүүдийн үеэс үед уламжлагдсан өвөрмөц соёл юм.

Киргизүүд үеийн үед бүргэд сургаж, нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн түүхтэй. Сайн анч бүргэд нэг айл өрхийн амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг байсан аж. Хатан зоригт Киргизүүд анч бүргэдийнхээ туслалцаатайгаар ан гөрөө хийдэг байжээ. Бүргэдийг барих, өлсгөх, тэжээх, сургах, тавих гэсэн таван үе шатаар сургадаг. Киргизүүд нэг бүргэдийг сургаад 5-7 жил тэжээснийхээ хойно үржиж олшрог хэмээн эх байгальд нь буцааж тавьдаг. Өнөөгийн байдлаар Киргизүүд нүүдлийн амьдралаасаа салж, суурин иргэншил рүү шилжсэн хэдий ч бүргэдийг сургах уламжлалаа үе дамжуулан өвлүүлсээр байгаа юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124870911