Шиньжянд суман галт тэрэг явж эхэллээ
2019-08-13 11:11:58 Эх сурвалж: CCTV.com
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын баруун хойд Шиньжян Уйгарын өөртөө засах орны нутгаар цагт 160 км хурдтай явах хүчин чадал бүхий хурдны буюу суман галт тэрэг үйлчилгээнд гарлаа.

“Fuxing” нэртэй цахилгаан хөдөлгүүртэй олон чиргүүлт хурдан галт тэрэг нь Бээжин, Шанхай хотын хооронд явдаг цагт 350 км хурдалдаг загвартай төстэй.

Эхний галт тэрэг энэ сарын 8-нд Өрөмч хотоос Хорол хот руу үйлчилгээнд гарсан бөгөөд нийтдээ гурван хос галт тэрэг нэг зэрэг үйлчилгээнд гарчээ. Уг галт тэрэг хот хоорондын аяллын хугацааг 3-5 цаг болгосноор үйлчлүүлэгч нарын аяллын цагийг ихээхэн хэмнэсэн унаа болжээ.

Цаашид тус бүсийн нутгийн хэд хэдэн хотыг холбосон 20 багц “Fuxing” галт тэргийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124869888