Жолоочгүй такси үйлчилгээнд нэвтэрнэ
2019-08-12 10:49:41 Эх сурвалж: CCTV.com
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Бай Дү” L4 серийн автомат жолоодлоготой такси энэ сарын 2-ны өдрөөс эхлэн Хятадын Чанша хотын гудамжаар зорчиж эхэлсэн байна.

Энэ жил жолоочгүй таксиг замын хөдөлгөөнд оролцуулан сайтар турших аж. “Бай Дү” автомашин үйлдвэрлэлийн FAW Hongqi компаниудын хамтран гаргасан энэ серийн жолоочгүй такси нь хяналтын камертай, лазераар ажилладаг холын хэмжүүрийн багаж, трэкпад, мэдрэгч, процессортойгоос гадна гэрлэн дохионы өнгийг ялгаж, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг дүгнэн, саад тотгорыг таних төхөөрөмжтэй юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124865230