Хараа булаасан Харбины зун-Сэрүүн бөгөөд романтик
2019-08-06 15:49:16 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Харбины бэлгэ тэмдэг болсон барилга – Харбины театр

Харбин нь “Мөсөн хотын зуны нийслэл” хэмээн алдаршсан бөгөөд сэрүүн таатай агаар, романтик байдал хосолсон сайхан газар юм. Тэртээ холын халуун орноос хүмүүс сэрүүн таатай агаарыг хайн, яруу тансаг аялгууг сонсох гэж энд хуран чуулдаг.

Зуны дунд сард ч гэсэн хүмүүс туйлын үзэмжийг мэдрэн, өвлийн үзэсгэлэнт байдлыг үзэх боломжтой. Мөн Харбин хотыг хөгжмийн хот хэмээдэг. 19 дүгээр зууны сүүлээр дуурь, балет, жааз Харбинд эрчимтэй нэвтэрч, улмаар орон нутгийн соёлтой нэгдэж, Хятадын хамгийн анхны хөгжмийн академи, симфони найрлын баг мэндэлж байсан түүхтэй. Харбины том жижиг гудамжинд маш олон тооны мэргэжлийн бус найрал хөгжмийн баг тогтмол хугацаатай тоглолт зохион байгуулж байдгаараа энэ хотын өнцөг булан бүрийг яруу тансаг хөгжимтэй холбож өгчээ. 2010 онд Харбиныг НҮБ-ээс “Хөгжмийн нийслэл”-ээр өргөмжилсөн.

Сэрүүн, романтик байдал нь Харбины зун цагт алтан боломжийг авч ирсэн байна. 2012-2018 оныг хүртэл хугацаанд тус хот зуны улиралд 20.932 сая жуулчин хүлээн авдаг байсан бол 36.232 жуулчин хүлээн авах болж, зөвхөн зуны улирлын аялал жуулчлалын орлого 24.43 тэрбум юаниас 60.65 тэрбум юань болж нэмэгдсэн юм. \Синьхуа агентлагийн сурвалжлагч Ван Жяньвэй \

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124843359