Эх орноо хайрлах сэтгэлтэй тэмцэгчид
2019-07-29 17:25:17 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн сурвалжлагч Жя Лижюнь

Ямар гайхамшигтай зүйл ч гэсэн хүмүүс түүнийг судалж хэрэглэхийг шаарддаг, үгүй бол гайхамшиг нь зөвхөн нэг зүйлийн ид шид болон орших болно. Хятадын ШУА-ийн Бутагын газрын ховор элементийн судлан хөгжүүлэх төв инноваци хийж ажиллуулсан “Үхринй хамар”-аа хэрэглэж, ид шидэт газрын ховор элементийг ашиглахыг эрчимжүүлж, эрдэм шинжилгээ болон аж үйлдвэрийг нягт уялдуулан, дэвшилтэт технологи болон өвөрмөц бүтээгдэхүүнийг залга залгаар бүтээсэн байна.

Энэ бол Хятадын ШУА-ийн Бугатын газрын ховор элемент судлан хөгжүүлэх төвийн бүтээсэн газрын ховор элементийн паалант ваар шаазан \Синьхуа агентлагийн сурвалжлагч Жя Лижюний 5-р сарын 23-ны өдөр авсан гэрэл зураг\

Инноваци: хүмүүсийн төсөөлөн бодолтыг өөрчлөв

Талст “ургачихлаа”! 1800 градус өндөр температурын зууханд өлгөөстэй хуруу чинээ шар талст аажмаар ургаж байгааг сурвалжлагч Хятадын ШУА-ийн Бугатын газрын ховор элементийн судлан хөгжүүлэх төвд олж харлаа.

“Энэ бол газрын ховор элементийн эвтектик туяарал биет, гангаас ч хатуу шуу” гэж эрдэм шинжилгээний ажилтан хэлэв. Уг талстын түүхий эдэнд церийн исэл хольбол хайлж, зохих нөхцөлд тумператур нь буурж ургадаг. Гарын алгын чинээ болтол ургасны дараа, 0.2 мм зузаан нимгэн хавтан болгон боловсруулж, талбай, томоохон тамирын талбай, гарам зэргийн өндөр чадалтай гэрэлтүүлэгчийн шинэхэн гэрэлтүүлгийг төлөөлөх материал болгож, өндөр температурын нөхцөлд залгаад 100 мянгаас дээш цаг гэрэлтүүлсэн ч хуучирч муудахгүй.

Хятадын ШУА-ийн Бугатын газрын ховор элементийн судлан хөгжүүлэх төвийн нэг лабораторийн технологийн судлан хөгжүүлэх ажил өрнөн хөгжиж, 5 төрлийн голлох технологийн давалт хийж, шинжлэх ухаан технологийн аж ахуйн нэгж 20 байгуулжээ. Үүнд, хамгийн шинэ боловсруулсан нэг хэсэг газрын ховор элементийн ган нь өнөөгийн дэлхийн хамгийн дэвшилтэт багажаар ч зүсэж чадахгүй. Нано хэт гэрлийн газрын ховор элементийн церийн суурийн өнгөлөгчийн үзүүлэлт нь бүх дэлхийд тэргүүлж байна. Газрын ховор элементийн мөнх соронзон материалын өнгөн талын наногоор олон давхар бүрхүүлдэх технологи нь цахилгаан булхалтын технологийн хүчил хужрын хаягдал ус зайлуулах болон никель, зэс, хром, цайр, хлоридыг шийдвэрлэх дэлхийн бэрх асуудалд давалт хийсэн байна.

Хятадын ШУА-ийн Бугатын газрын ховор элементийн судлан хөгжүүлэх төвийн Бүтээгдэхүүний хэсгийн ажилтан Жан Шиньюй газрын ховор элементийн паалант ваар шаазан бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа нь \Синьху агентлагийн сурвалжлагч Жя Лижюний 6-р сарын 25-ны өдөр авсан гэрэл зураг\

Мөрдөлт: технологийн хэрэглэлтийг ахиулав

“Аж үйлдвэрийн аминдэм” хэмээгдсэн газрын ховор элементийн 17 төрлийн элементэд уламжлалт материал нэмбэл түүний үзүүлэлтийг алгебрын зэрэглэлийн хэмжээгээр дээшлүүлэх болно. Сүүлийн жилүүдэд Хятадын газрын ховор элементийн эрдэм шинжилгээний ажил цөөн бус амжилтад хүрсэн хэдий ч, зарим мэргэжилтний технологи байнга татуурга дотор нь цоожлоостой байж, хэрэглэлттэй салангид байдаг. 2015 оны хавар, Чы Жяньи Хятадын ШУА-ийн удирдлагуудын найдлагаар “Газрын ховор элементийн нутаг” болох Бугат хотод хүрэлцэн ирсэн юм. Богинохон нэг сар гаруйн дараах 5-р сарын 12-ны өдөр, тэрээр Хятадын ШУА-ийн Бугатын газрын ховор элементийн судлан хөгжүүлэх төвийг байгуулсан байна.

Бугатад анх ирсний дараа газрын ховор элементийн 100 гаруй аж ахуйн нэгжид айлчилж, эрэлт шаардлагыг нь ойлгож авчээ. Газрын ховор элементийн тэргүүний технологийг хайж, бүхий л аж үйлдвэржилтийн хөгжлийн хандлагыг судалсан байна.

Удалгүй, тэрээр “1+1 ажиллагааны төлөвлөгөө” хэрэгжүүлж, аж ахуйн нэгжийн эрдэм шинжилгээний залуу голлох шилдэг боловсон хүчин болон Хятадын ШУА-ийн мэргэжилтэнтэй “Нэгд нэг”-ээр солилцоо хийлгэж, “Цэг цэгт нь тохируулан оюун ухаан оруулж” ирээд аж ахуйн нэгжид “Технологийн ерөнхий инженер” хүмүүжүүлж өгсөн байна.

Түүний тавьсан “гүүр” шинжлэх ухаантныг урин ирүүлж, мөнх соронзон цахилгаан машины аж ахуйн нэгжид удирдах аппарат үйлдвэрлэх технологи дутагдаж байсан бэрх асуудлыг шийпсэн байна. Хятадын ШУА-ийн Төмөрлөгийн хүрээлэн болон Бугатын ган төмрийн ХХК хамтран ажиллаж, газрын ховор элементийн ядарааг эсэргүүцэх чанар, доор температурын түрэлтийн уян хатан чанар болон хольмог эдийг сайжруулах талаар томоохон давалтад хүрсэн байна.

Үүний хамт, Чы Жяньи “Дэвшилтэт шинэ технологийн бүтээлийг мөрдөх төлөвлөгөө” хэрэгжүүлсэн байна. Бугат хот салхины эрчим хүчний төсөл оруулж ирэх хүсэлтэй байсан бөгөөд тус салбарын дээд зэрэглэлийн аж ахуйн нэгж болох Түөюда газрын ховор элементийн мөнх соронзон үлээгүүр машинд нэг технологийн хүндрэл тулгараад байлаа. Тэрээр Хятадын ШУА-ийн академич Гү Гүөюанийг урьж энэхүү асуудлыг шийдвэрлэж, уг компанийн Өмнөд туйлын одон орны судалгааны өртөөнд угсарч өгсөн салхин гэрэл харилцан нөхвөрлөж цахилгаан хангах төхөөрөмж нь тааруу орчинд хэвийн ажиллагаатай байхыг баталсан байна. Түүний зохицуулалтаар, Түөюда шинэ эрчим хүчний эрдэм шинжилгээний төсөл Бугат хотод хэрэгжиж эхэлсэн.

Тэрээр бас Оросын Снкт Петербургийн Петропласма компанийн технологи хариуцаж байгаа хүмүүсийг Бугатад урьж, Хятадын ШУА-ийн академич Ли И-Итэй уулзуулж, “Нэг бүс-Нэг зам”-ын төмөрлөгийн материал болон тоноглол үйлдвэрлэх Хятад Европын хамтарсан лаборатори байгуулан, плакмын өнгөн талыг цэвэрлэх технологийн хамтын ажиллагаа өрнүүлж, бүхий л ажил төрлийнхнөө тэг бохирдолт зорилт руу урагшлахыг ахиулсан байна.

Хятадын ШУА-ийн Бугатын газрын ховор элементийн судлан хөгжүүлэх төвийн доктор Жан Түн шинхэн газрын ховор элементийн LED ургамлын гэрэлтүүлгийн эх үүсвэрээр гэрэлтүүлэх тоног төхөөрөмжөөр хүнсний ногоо ургуулж байгаа байдлаа танилцуулж байгаа нь \Синьху агентлагийн сурвалжлагч Жя Лижюний 6-р сарын 25-ны өдөр авсан гэрэл зураг\

Өгүүллээ бүтээгдэхүүн дээрээ бичив

Бүх дэлхийд жилд дээд зэрэглэлийн улаан будаг 800 мянган тонн шаардах бөгөөд үнэ нь нь ч боломжийн байдаг. Өдөржин газрын ховор элементийн хэрэглэлтийг бодолхийлдог Чы Жяньи бичиг материал урвуулж байхдаа гэнт Хятадын ШУА-ийн Чанчүний хэрэглэлтийн химийн хүрээлэн 10 жилийн өмнө даруй газрын ховор элементийн будгийг хоргүйжүүлэх бэрх сэдвийг биелүүлсэн хэдий ч энэхүү технологийг ерөөс хэрэглээгүй байсныг олж мэдээд тэр даруйд нь холбоо барьжээ.

2016 оны 10-р сард, дэлхийн анхны газрын ховор элементийн сульфидаан будгийг туннелын зууханд үргэлжлэн үйлдвэрлэх шугам Бугатад байгуулагдаж, байгаль орчинд ээлтэй, удаан хугацаанд өнгө нь унахгүй газрын ховор элементийн улаан өнгөтэй сурьфидан будгийн зуурмаг үйлдвэрлэж, “Улсаас хөхиүлэн хөгжүүлэх хорт бодисыг орлуулах бүтээгдэхүүний нэрсийн жагсаал”-ад оров. Дараа жилд нь Бээжингийн нэг аж ахуйн нэгж 1 тэрбум юаний хөрөнгө оруулж, жилд 50 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлийн шугам байгуулжээ.

Эрдэм шинжилгээний ажилтан Жөү Шяобүө доктор хэлэхдээ, будгийн үйлдвэрлэлийн шугамыг байгуулж байгаа эхний үед, Чы дарга олуулаа сэтгэмжээ дэлгэн сүвэгчийг нь сүвлэж мөрөөр нь мөрдөн шинэ бүтээгдэхүүн нээн хөгжүүлсүгэй гэж шаарджээ. Ингээд, газрын ховор элементийн уруулын будаг, инклад, зургийн усан будаг дараалан бий болж, “Хятадын ШУХ”-ийн тэмдэгт компаниуд олширч, шинэ бүтээгдэхүүнийг их хэмжээгээр инноваци хийж аж үйлдвэржүүлэх туршилт хийв.

Бугат дахь Хятадын ШУА-ийн ваар шаазангийн ХХК-ийн үзэсгэлэнгийн танхимд, ногоон, яньюй, жигуан, тайфэй, ланьшань, дайчин, үгөү зэрэг 18 өнгийн таваг хувин гэрэлтэн харагдаж, цасан улаан, солонго, сакура, одон мичид, мөсөн хагархай зэрэг хачин гайхалтай паалан нь уран гоё болжээ. Газрын ховор элементээр хийсэн эдгээр өвөрмөц онцлогт электроны давхаргын бүтэц нь паалангийн будгийг сайжруулж, өндөр температурт хийсэн шаазар эдлэл нь элэгдэхэд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй, бактерийг эсэргүүцэх зэрэг шилдэг чанартай урлагийн үнэ өртөгтэй болжээ.

Хятадын ШУА-ийн Бугатын газрын ховор элементийн судлан хөгжүүлэх төвийн доктор Жан Түн шинэхэн газрын ховор элементийн LED ургамлын гэрэлтүүлгийн эх үүсвэрээр гэрэлтүүлэх тоног төхөөрөмжөөр хүнсний ногоо ургуулж байгаа нь \Синьху агентлагийн сурвалжлагч Жя Лижюний 6-р сарын 25-ны өдөр авсан гэрэл зураг\

Газрын ховор элемент нь аж үйлдвэр, цэргийн аж үйлдвэр болон электрон бүтээгдэхүүнийг судлан хөгжүүлэхэд өргөн хэрэглэдэж байна. Сүүлийн өдрүүдэд, Хятадын ШУА-ийн Бугатын газрын ховор элементийн судлан хөгжүүлэх төвийн тариалангийн гэрлийн эх үүсвэрийн туршилтын хүлэмжинд тарьсан ногоо худалдаж эхлэхэд маш олон нялх хүүхдийн гэрийн ахмадын анхаарлыг татсан байна. Төслийн хариуцагч Жан Түн профессорын танилцуулснаар, шинэхэн газрын ховор элемент LED ургамлын гэрлийн эх үүсвэрийн гэрэлтүүлэх тоног төхөөрөмж нь адил бус ургамлын дадгалын дагуу гэрлийн долгионы хэсгийг оновчтой тогтоож, ургамлын иш чихийг түргэн ургуулж, улаан лооль, өргөс хэмх зэрэг хүнсний ногооны чанар нь сайн, ургац нь их болж, дотоодын тариалангийн гэрлийн орчин дахь зохицуулалтын хоосон орон зайг бөглөжээ.

“Ажлын орон тоо авахгүй, засаг захиргааны зэрэглэл авахгүй, эрдэм шинжилгээний том байр авахгүй, өгүүллээ бүтээгдэхүүн дээрээ бичиж, судалгаагаа инженер дотроо хийж, ололт амжилтаа аж ахуйн нэгжид шилжүүлнэ”. Чы Жяньи үйл ажиллагааны төвөө байгуулах эхний үед “гурвыг авч гурвыг авахгүй” зарчим тогтоож, тасралтгүй ажиллаж, нүдний цагаан харангийн мэс засал хийсний дараа зүүн нүднийхээ шилийг авч, эмчээс түүнд гурван сарын дараа шил хийх хэрэгтэй гэж сануулсан болохоор тэрээр тал шилтэй хагас жил ажилласан байна. Түүний нөлөөлөл доор, залуучууд орглом халуун сэтгэлгээр ажилацгаасан байна.

Чы даргыг дагаж ажиллавал маш эрчтэй болдог, тэр бидний төлөө маш бүрэн бодолхийлдог. “Ялангуяа уян хатан механизм нь бид бүхний инновацийн оргилом халуун сэтгэлийг хөгжөөж, судлан бүтээгчид аж үйлдвэржсэн төсөлд хувь орж, мөрдөн үйлчилж байгаа аж ахуйн нэгжийн хооронд явж, ажиллаж байгаа дундаа олон өгүүлэл бичээд маш их ололт амжилтад хүрсэн сэтгэгдэлтэй болдог” гэжээ.

Энэ бол Хятадын ШУА-ийн Бугатын газрын ховор элементийн судлан хөгжүүлэх төвийн хийсэн газрын ховор элементийн паалант ваар шаазан \Синьхуа агентлагийн сурвалжлагч Жя Лижюний 5-р сарын 23-ны өдөр авсан гэрэл зураг\

Энэ бол Хятадын ШУА-ийн Бугатын газрын ховор элементийн судлан хөгжүүлэх төвийн шинэ хийсэн газрын ховор элементийн паалант ваар шаазан \Синьхуа агентлагийн сурвалжлагч Жя Лижюний 2-р сарын 1-ний өдөр авсан гэрэл зураг\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124812695