Гурван зулзагатай цоохор ирвэсийн зургийг буулгаж чаджээ
2019-07-19 16:10:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Чэндүгийн энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Юй Ли\ Сычуаны Вөлүнгийн дархан цаазат газрыг удирдах газраас энэ сарын 18-нд энэ оны цоохор ирвэсийн хээрийн хянан шалгалтын нэгдүгээр ээлжийн хамгийн шинэ ололтоо нийтлэв. Далайн түвшнээс дээш 3800 м-т байрлуулсан зургийн аппаратад цоохор ирвэс гурван зулзагаа дагуулж яваа зураг үлдсэн байжээ.

Уг зураг нийт 6 хэсэг, 2018 оны 12 дугаар сарын 21 болон 24-ний өдрийн зургууд юм. Энэ нь 2017 оны 8 дугаар сард Вөлүнгийн дархан цаазат газарт анх удаа авсан нэг ирвэс гурван зулзагаа дагуулж яваа зургийн дараагаар авсан бас нэг ховор зураг болов.

Бээжингийн их сургуулийн Биологийн дээд сургуулийн мэргэжилтэн Ли Шэнгийн үзэхээр, ирвэсийн гурван зулзага нь нэг нас дөхөж өнгөрч байгаа, амьдрах чадвар эзэмших үедээ яваа юм байна. Цоохор ирвэс нь нэг нас зургаан сар буюу хоёр нас хүрэх үедээ эхээсээ салж бие даан амьдардаг. Энгийн байдалд нэг удаад хоёр зулзага төрдөг, гурав зулзагалах ховор аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124774849