Үерийн хугацаанд давхардсан тоогоор нийт 19.91 сая хүн гамшигдав
2019-07-12 16:25:26 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Е Хаомин\ Сурвалжлагч Онцгой байдлыг аргацаахыг удирдах яамнаас ойлгосноор, 6-р сарын үерээс сэргийлэх зангилаа үе эхэлснээс нааш, 7-р сарын 11-нийг хүртэл, давхардсан тоогоор нийт 19.91 сая хүн гамшигдаж, 1.298 сая хүнийг яаралтай тохируулж, 582 мянган хүнд яаралтай амьдралын авран тусламж үзүүлжээ.

Холбогдох тоо бүртгэлээс харахад, Жэжян, Фүжянь, Жянши, Хүнань, Гуандүн, Гуанши, Сычуань, Гүйжөү зэрэг 25 муж өөртөө засах орон хот болон Шиньжянгийн бүтээн байгуулалтын армийн нийт 34 мянган гэр байшин нурж, газар тариалан гамшигдсан талбай 1.7614 сая га-д хүрэв.

Энэ сарын 11-ний орой, Үндэсний үерээс сэргийлэх ажлыг удирдах газрын дэд дарга, Онцгой байдлыг аргацаахыг удирдах яамны намын дугуйлангийн нарийн бичгийн дарга Хуан Мин үерээс сэргийлж авран туслах ажлын хурал хуралдуулж, бүх Хятадын үерээс сэргийлж ган хагсаргаантай тэмцэх ажлын хурлын байршуулалтыг гүнзгий хэрэгжүүлж, Жэжян, Фүжянь, Жянши, Хүнань, Гуандүн, Гуанши, Гүйжөү зэрэг 7 муж өөртөө засах орны Онцгой байдлыг аргацаахыг удирдах танхимтай видеогоор холбогдож, тухайн газрын үерийн байдлыг ойлгож, Онцгой байдлыг аргацаах байгууллагууд ард түмнээр төв болгож, амь насыг дээдэлж, том үерээс сэргийлж тэмцэж авран тусалж, үерээс сэргийлж авран туслах ажлыг улам сайн хийхийг шаарджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124745618