Хонгконгийн Хэвлэл мэдээллийн салбарын оюутнууд Өвөр Монголын үндэсний цөөнхийн үйлдвэрлэл амьдралтай танилцаж байна
2019-07-12 16:24:12 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“2019 Фань Чанжян ажиллагаа–Хонгконгийн Хэвлэл мэдээллийн салбарын оюутнуудын Өвөр Монгол дахь аялал” энэ сарын 11-ний өдөр ӨМӨЗО-ы Хөлөн буйр хотод эхэлсэн байна. Хонгконгийн хэсэг их дээд сургуулийн хэвлэл мэдээлэл болон холбогдох мэргэжлийн ангийн 17 оюутан тус ажиллагаанд оролцжээ.

Зохион байгуулах талуудын нэг болох Хонгконгийн Дагүнвэньхүй медиа группын холбогдох хүн хэлэхдээ, энэ сарын 11–19-ний өдрүүдэд тус ажиллагаанд оролцож буй Хонгконгийн оюутнууд Эвэнк, Орцон, Дагуур зэрэг гурван үндэсний цөөнхийн нутгаар аялж, тухайн орон нутгийн түүх, соёлтой ойр зайнаас танилцан, оршин суугчдын үйлдвэрлэл, амьдралын өнөөгийн байдлыг гүнзгий ойлгохын зэрэгцээ бичиж авах болно гэжээ.

Дагүн сонины нэрт сурвалжлагч Фань Чанжян 1935 оны 7-р сард баруун хойд бүс нутгаар хүрч сурвалжлан мэдээлж, 10 сар аялж байсан түүхтэй бөгөөд Сычуань, Шааньши, Ганьсү, Хөхнуур, Өвөр Монголоор явж, нэр нөлөө бүхий мэдээлэл нийтлэлийг бүтээсэн.

2014 оноос Хонгконгийн Дагүнвэньхүй медиа групп “Фань Чанжян ажиллагаа–Хонгконгийн Хэвлэл мэдээллийн салбарын оюутнуудын эх газар дахь аялал”-ыг зохион байгуулсан. 5 жилийн хугацаанд Хонгконгийн Хэвлэл мэдээллийн салбарын 360 оюутан Бээжин, Шанхай, Шэньжэнь, Фүжянь, Ганьсү зэрэг орон нутгаар сурвалжлах үйл ажиллагаа өрнүүлж, бийр бичлэгээр мэдээлэл нийтлэл, дурсамжийг бичиглэсэн юм. /Сурвалжлагч Юй Жя/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124745129