Баганы эртний хот дэлхийн өвд бүртгүүлэв
2019-07-10 17:24:16 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Мьянмарын Баганы эртний хотын энэ сарын 5-ны өдрийн зураг

Дэлхийн өвийн 43 дахь хурал 6-р сарын 30-наас 7-р сарын 10-ны өдрүүдэд Азербайжан улсын Баку хотод зохиогдлоо. Уг хурлын үеэр, Мьянмарын Баганы эртний хот нь ЮНЕСКО-гийн дэлхий өвд бүртгүүлжээ. Баган нь Мьянмарын төвийн нутагт Иравади мөрний эрэгт байрладаг, бурхны шашны урлахуй ухаан болон барилгын соёлыг сонирхох дагшин газар юм. Уг хотын туурь нь нийт 8 хэсгээс бүрэлдэж, сүм хийд, суварга, бясалгалын газар, мөргөлийн газар, археологийн олдвор, ханын зураг, баримал зэргийг багтааж, Баганы XI-XII зууны соёл иргэншлийг харуулж байдаг. \Синьхуа агентлаг мэдээлэв, гэрэл зургийг Ү Ан/

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124735548